Ээж мод

Зуныхаа амралтаар монголдоо очиж амарчихаад ирсэн гэж өмнө нь бичсэн. Амралтынхаа сонин сайхнаас бага багаар бичдэг юм билүү гэж бодлоо. Монголдоо очилгүй 2 жил хагас болоход л маш их зүйл өөрчлөгдсөн байсан. Юмны үнэ төсөөлж байснаас ч илүү өссөн байна лээ, гоё гоё хотхонууд, шинэ барилгууд, орон сууцууд, дэлгүүрүүд гээд зөндөө л юм зай завсаргүй баригдсан байна лээ. Бараг хүн бүр л машинтай, тэгээд л байнга л түгжрээд, зуны хар халуунд бөөн машины дунд наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаад л. Тэр гайтай түгжрээнээс нь болоод би онгоцноосоо бараг л хоцрох шахсан даа.

Харин хотоос жоохон зайтай Тэрэлж, Дарханлуу үнэхээр гоё байна лээ. Би Тэрэлжид гэр бүлийнхэнтэйгээ 2 хоногоор амралтанд нь очиж сайхан амраад, морь унаж үзээд (амьдралдаа анх удаа), ууланд авираад, гол дотор тоглоод (бараг сэлж чадахгүй ээ хэ хэ) их сонирхолтой явсан. Харин Дарханлуу 3 удаа явсан дандаа яаруу. 2 дахиа явахдаа цаашаа Сэлэнгэ орж Ээж модонд хүслээ шивнэсэн дээ. Зөндөө л хүсэл байсан ч 3хан хүсэл шивнэдэг гээд, хамгийн чухал гэсэн 3аа сайтар шивнэчихээд ирсэн удахгүй биелэнэ гэдэгт итгэлтэй байна. Ээж модны зургийг авч болохгүй гэхээр нь уг нь авахгүй явах гэж байсан чинь тэнд байсан хүмүүс бүгдээрээ л аваад байхаар нь хар холоос машинд үхтлээ сэгсчүүлж оччихоод яаж зүгээр явахав гээд 1 зураг тэсэлгүй авчихсан орууллаа. За тэгээд дараа дараагийхаа бичлэгүүдээрээ монголд амарсан со са бичинэ ээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s