Ээжтэй хүн сайхан юмаа

Ээж бид 2 бараг ихэнх зүйл дээр санаа нийлдэггүй болохоор муудалцах маргалдах асуудал нилээд л гардаг. Би эмээ дээрээ өсчихсөн болохоор ээж ээж гэхээсээ илүү эмээ л гээд байдаг юм, сүүлийн 3жил л ээжтэйгээ хамт амьдардаг болоод байгаа юм л даа.

Эхэндээ ч ойлголцохгүй уурлаж бухимдах, гомдож тунирхах гээд нэлээд юм болсоон хэ хэ, тэгээд сууж байхдаа хэрэв ээжийн оронд эмээ байсан бол намайг ойлгох л байсан юм гээд л… Одоо бол харин нилээд дасаад овоо ээж охин 2 шиг байгаа. Өнөөдөр ээж маань надад маш их санаа зовсон бололтой. Номинг сургуулиас нь авчихаад, ядарчихсан гээд надад гараа гаргаж аяган шөл хийж өгөөд, одоо яаж байна? ямар эм хэрэгтэй бол? дуртай юмаа авхуулах уу? гоё юм юу идмээр байна гээд л яахаа мэдэхгүй. Бие маань өвдөөд, сэтгэл санаагаар уначихсан хүнд хэцүү үед минь намайг гэх ээж байгаа нь ямар их нөмөр нөөлөгтэй болохыг сая л ухаарлаа.

ээжийн хийсэн амттай шөл, би дан мах идэх дргүй болохоор төмстэй хийсэн байна лээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s