Жолооч

Монголдоо очоод машин унаж сурна, жолооны үнэмлэх авна, англи хэлний сургалтанд явна, хүүхдийн зуслан явна гээд хар мянган юм төлөвлөөд явсан хүн л дээ уууг нь бол, ихэнхийг нь биелүүлж амжсан ч биелүүлээгүй юм нилээд үлдсээн хөөрхий. Угаасаа амжихаарчгүй байсан л даа сар гаруйхан хугацаанд. Ямарч байсан хамгийн том, чухал гэж бодсоноо биелүүлчихсэн болохоор сэтгэл хангалуун байгаа.

Машин унаанд байнга л явдаг хэрнээ өөрөө жолооддоггүй байсан болоод ч тэрүү бодох санах юмгүй суугаал буугаал явж байдаг байлаа. Яг өөрөө суугаад тэр машинийг хөдөлгөх дээрээ тулахаар сандраад, айгаад, буруу зөрүү гишгээд, андуураад, мартаад, манараад их хөгөө чирч чирч салганахгүйхэн шиг худлаа үнэн машин унаж сурсан даа бурхан минь.

Багш: За Азаа суудлаа тохируул, бүсээ хий, машинаа асаа гэвээ. Би OK багшаа гээл сүрхий хэлснийг нь хийгээл, дромын хашаан дотор машинаа дөнгөж урагш нь хойш нь хөдөлгөж сураад, түнээл энэ тэрүүхнийг хийгээд намуухан хөөрхөн ийш тийшээ эргэж тойрсон болоод явж байтал Багш: Чи чинь машин огт барьж үзээгүй гээд л байсан, багшийгаа хөөрхөн хошгоруулаал байсан байна шд гээл магтуулваа, тэгтэл За Азаа одоо тийшээ очоод туг сүлжээдэх гэдэг юм. Би ч бүр сандарчихсан, АНХ удаагаа үрүүлний ард суугаад машин хөдөлгөж байж юун туг сүлжих гэж бодоод алгуурхан явсан болоод туган дээрээ очоол хартал бүрррр яасан ч сүлжээд байтугай чигээрээ яваад ч нөгөө талд нь гарч чадахгүй юм шиг санагдаад, чононоос зугтааж байгаа туулай шиг айж үхэх гэж байгаа юм: Ёоооооо больё оо больё, ёстой чадахгүй юм байна Буууяааа гэж орилох нь холгүй юм болж бууж билээ.

Жолооны курс.нд гацаараа яваагүй ээ бас, 10 жилийнхээ эгэл жирийн нэгэн найзтайгаа хамт явсан болохоор уйтгарлах завгүй чалчаал, инээлдсээр байгаал таарсан даа. Сургалтаа дуустал нь сууж амжихгүй байсан болохоор яг явахынхаа өмнөх өдөр шалгалтаа түрүүл өгөөд ирсэн. Тэгээд л би гэдэг хүн Жолооч болчихсон доо хэ хэ🙂

миний хамгийн анхны унаж сурсан машин өөрөөр хэлбэл намайг жолооч болгосон машин гэхүү дээ.

ма жолооны хамтрагч, нэг ангийн гал хам, эгэл жирийн найз байнаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s