Бүгдийг нь Уншаарай

Аргадаж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж

Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръя гэтэл
Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй

Азын ч гэгээгүй тавиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
Гуйж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навчисын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов

Нэг хүний Блог дээрээс уншлаа, үнэн үгтэй шүлэг юмаа

8 comments

  1. Tsoloo · September 11, 2010

    Үнэхээр гоё шүлэг байна. Үнэхээр үнэн үгтэй юм байна. Манай найзд яг ийм юм тохиолдсон юм… Харамсалтай түүх…

  2. JJ · September 11, 2010

    yooy
    yasan hetsuu ugte shuleg vee. oilgohod tun hetsuu blaa. hel hugarhaa shahlaa

    • gozziplady · September 11, 2010

      ha ha cham shig mgl helendee muu hvn oilgohod tun hetsvv bh ni oilgomjtoi

  3. Casanovinna · September 12, 2010

    bugdiig ni unshsan bolno

  4. Jiji · September 15, 2010

    goy shuleg bnaa😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s