Ус бол Чандмана эрдэнэ

Би дөнгөж сая усанд орчихоод гарж ирээд үсээ хатаангаа зүгээр суухаар зүлгэж сууя гэж бодоод Монголоор минь сонин сайхан юу байна, ямар үйл явдал өрнөж байна гээд хэрэг дурлаад сонин.мн саят руу ортол УС ТУС ХҮСЧ БАЙНА  гэсэн нэгэн нийтлэл анхаарлыг минь тун ихээр татаж уншихгүй байж чадсангүй. Та бүхэн ч гэсэн заавал орж уншаад сэтгэлдээ нэгийг бодно биз ээ гэж найдаж байна. Тиймээс би ч гэсэн хувийн зүгээс хэдэн зүйл хэлмээр санагдлаа. Хэдий би тэрхүү нийтлэл дээрх шиг уран цэцэн, зөв оновчтой үг хэрэглэж сайхан илтгэл бичиж чадахгүй ч, миний энэхүү бичлэгийг уншаад нэг хүн ч болтугай усаа гамнаж байгаасай гэсэндээ бичлээ.

Энэ зун Монголдоо амраад ирсээн гэж нэг бус удаа дурьдсан, эндээс Бээжин хүртэл нисээд цаашаа вагоноор Улаанбаатар орсон юм. Шөнөжингөө вагоноор сажилсны эцэст өглөө ч болоод, Улаанбаатар маань ч ойртчихсон Ингээд Монголдоо буцаад ирлээ гээд ямар их баярлаж байсан гээч. Өглөө болчихсон бүх юм тод харагдаж байсан болохоор тогтож чадахгүй цонхоор урсан өнгөрөх уул толгодыг  хараад л яваад байлаа, хараад байхад гол ус ер нь харагдаагүй шүү, Вагоноос буухад миний хайртай 2 найз намайг тосоод зогсож байх юм, хараад маш их баярласан, уулзаад удаагүй байж л замдаа би ус мод огт олж хараагүйгээ л хамгийн түрүүнд чалчиж эхэлсэн дээ. Монголын маань үнэхээр ус ширгээд модыг нь тайраад дуусжээ гэж бодоод гол харлах ч энүүхэнд байлаа. Миний хамгаас хайртай эмээ дүү бид 2г бүр жоохон байхаас минь л карантаа бага гоожуул, шүдээ угаахдаа усаа аяганд хийж тавьж байгаад угаа, аяга таваг угаахдаа ч бага багаар гоожуулаад угаа гэж их хэлдэг байсан юм, тэр сургамжийг нь одоо ч марталгүй хэрэгжүүлдэг. Энд байсаар байгаад огт анзаардаггүй байсан нэг зүйлээ монголдоо очоод буцаж ирээд хамгийн түрүүнд анзаарсан. ШВЕД ЧИНЬ ИЙМ ЧИЙГЛЭГ БИЛҮҮ гэж найздаа хэлээд инээж байхдаа хөөрхий монгол минь усаар үнэхээр хомсхон юмаа гэж өрөвдсөн шүү.

Аяга усгүй хатахын цагт Авдар авдар алтаар яана
“Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн сануулга үг

Уул уурхайн “ачаар” ширгэсэн голуудын сав газар ус биш улаан шороо, элс хуйлрах болов

3 comments

  1. gozziplady · September 20, 2010

    Дуслыг хураавал далай
    Дуулсныг хураавал эрдэм гэдэг шүү дээ

    • уртнасан · April 4, 2011

      bid vneheer usaa hairlaj chadahgvi bga bi us hemjee jizgaartai gedgiig hvmvvdt medrvvlhiig vneheer ih hvsej bna

  2. herlen · December 9, 2011

    uuriin bodoloo busadtai huwaaltsaj bgad bayarla goe iltgel blson bna

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s