God natt

Шөнийн мэнд

Цаг нилээд орой болчихлоо, би маргааш өглөө 9өөс эхэлнэ тиймээс унтдаг цагаасаа жоохон ч болов эрт унтахыг хичээнээ. Сая дуу сонсоод, гэдэсний таталт хийгээд, хэт идснээс болснуу гэдэс минь урагшаагаа унжаал ирлээ шд ха ха. Уг нь монголоос ирэхдээ авч ирэх гээд нээх том цагираг авчихсан гар тээшиндээ барьж орох гээд бэлдээд тавьчихсан байсан чинь онгоцноосоо хоцрох гээд сандарч хэдэн өрөөнийхөө хооронд гүйж байгаад мартаад гарчихсан байдаг юм даа, хичнээн хэрэг болгож авсан гэж санана. Миний гэдэс угаасаа том болно тэгэхээр нь эргүүлнэ гэж бодоод авсан юм л даа. Тэрнийгээ аваад ирсэн байсан бол гэдэсний таталт хийж өөрийгөө зовоох шаардлагагүйл байсан юм…

За тэр ч яахав, дараа нь хичээлээ шагайгаад сууж байсан чинь гэнэт өлсөөд байх шиг санагдаад ойр зуур идчихмээр юу байна хайж явж байгаад ирлээ. Би гэхдээ арай дэндэж байнаа иднэ гэхэд арай л их идээд байх шиг, овоо таргалах болвуу гэтэл нөгөө л дургүй хүргэсэн газраараа л сунахаас цаашгүй балай юм. Та нар зурагнаас анзаарч байгаа бол миний нүүр л томроод байгаа биз??? ха ха

Тэгээд гэдсээрээ, энэ 2 газраар л таргалахыг би бүррррр туйлын үзэн яддаг. Тэгтэл яааааав? Яг л тэр 2 газар нь л хамгаас түрүүнд за энэ Азаа ашгүй юм идээдэхвүү гэсэн шиг зузаараал, томроол, сунаал яах гээд байгаан???? Ёоооооооооо гээл орилмоор л байна даанч хүмүүс бүгд унтаж байгаа болохоор амандаал хашгирчихаас даа

ӨӨӨӨӨХ бөөөн уур бухимдлаа биччихлээ хэ хэ.

Сайхан амраарай гэж хэлэх цаг боллоо. Орондоо ороод бушуухан шиг нүдээ анихгүй бол нойр минь сэргэчихнэ. Тэгвэл баларлаа л гэсэн үг шөнөжингөө шар шувуу шиг тааз гөлөрч хэвтсээр байгаад таарна. За энэ шөнө намайг гэдэс хацар 2оосоо өөр газруудаараа таргалаж байна гээд зүүдлээрэй хэ хэ🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s