Оройн мэнд

Өдрийг сайхан өнгөрөөсөн байхаа гэж найдаж байна, би нь 8 өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Ажилаасаа ирэхдээ сүши авч ирээд ээж дүү 2тойгоо хувааж идвээ, зургийг нь авахаа мартчихсан байна sorry guyz.

Өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ, би ч өнөөдөржингөө сайхан ааштай байсан болоод ч тэр үү надад дандаа л сайхан зүйлс тохиолдоод байлаа хэ хэ. Ажил дээрээ байж байтал ээж дэлгүүр орох гээд, надад миний хүсэж мөрөөдөөд байсан пальто (ингэж бичдэг билүү) авж өгөхөөр болоод ажлаасаа хэдэн минутын чөлөө аваад гялс гүйж очоод авхуулчихсан аймар их баярласан, маргааш зургийг нь аваад үзүүлнээ. Тэгээд буцаад ажил дээрээ ирээд нилээд байж байтал бүр хуучны танил, монголд байдаг нэгэн найзаас маань гоё мэссэж ирдэг юм, эхлээд их инээдтэй санагдаад юу гэж хариу бичихээ мэдэхгүй, жоохон байж байгаад хэсэг бодтол гэнэт аймар их баярлаад (намайг гэх ядаж нэг ч гэсэн хүн байгаа юм байна гээд)хэ хэ.

Ажил дуусах гээд цэвэрлэгээгээ хийчихсэн байсан чинь санаандгүй нойтон шалан дээрээ өвдгөөрөө хальтарч унаад элгээ хөштөл инээж авсан бас. Ажилаа тараад гэртээ иртэл манай дайсны цэрэг анай аль гар вэ гэчихсэн 2 гараа ардаа бариад зогсож байнаа, энэ гээл баруун гарыг нь заатал нээх хөөрхөн АШГҮЙ ДЭЭ МАЙ АНАЙ гээд бэлгэний цаасаар өөрөөл боосон юмуу даа гэмээр цаастай юм өгдийн. Би ч сургууль дээрээ хийсэн юмаа ингэж боогоод хүн болгонд бэлэглээд байдаг болохоор нь нээх ч тоохгүй онгойлгосон чинь хүзүүний зүүлт. Би авсан гэхээр нь ямар их баярлаваа, эгдүүтэй гэдэг нь. Манай дайсны цэрэг бол миний улаан ногоон шар хар цагаан фэээээээн байхгүй юу, намайг юу ч өмссөн миний анай хамгийн хөөрхөн хамгийн гоё гээл намайгаа хошгоруулаад хөөрхөн хэ хэ.

За тэгээд баярлаж талархаж дуусаад ком.оо асаагаад блогоороо шагайсан чинь нэг уншигчааас тун хөгжилтэй сэтгэгдэл ирсэн байсан, уншаад бас элгээ хөштөл инээлээ, өнөөдөр чинь ямарч сайхан өдөр вэ дээ. Бие минь ядарсан ч сэтгэл минь огт ядарсангүй🙂

Шинэ гуталтай болсон юм байгаан хэ хэ

Надад өгсөн бяцхан бэлэг нь

2 comments

  1. Enjiii · September 27, 2010

    Udriin bichleguud chin ulam l amttai bolj bn.Amjilt.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s