Read a book

Энд галт тэргэнд, метронд ганцаараа явж байгаа хүмүүс юу хийдэг гээч???

Өглөөн цагаар эргэн тойронд бүгд л өдрийн сонин эргүүлээстэй. Өдрийн цагаар ихэнх хүмүүс 2 чихнээсээ утас унжуулчихсан ipod, mp, утас гээд дуу сонсож болох юу л байна сонсоод явж байна, үлдсэн хэсэг хүмүүс нь утсаар ярьна эсвэл ном уншина даа.

2жил хагасын өмнө бол би гэдэг хүн таньж мэдэхгүй хүний нутагт ирээд найз нөхөд ч байхгүй хэл ус ч мэдэхгүй орчлонгоос тусгаарлагдаж хүний тооноос хасагдсан мэт шинэхэн амьтан сургуулиасаа гэрлүүгээ хүрэх аймшигтай урт замд галт тэргэн дотор  уйдаж үхтлээ явдаг байж билээ. Өглөө гал тэргэнд орохоор бүгд сонин гарчиглаад сууж байна, тэгтэл би долларын ханш хэдтэй байна, өнөөдөр гадаа хэдэн хэмийн хүйтэн байна гэдгийг л харахаас өөр ойлгож байгаа юм байхгүй зурагнуудыг нь үзээд зиа нэг иймэрхүү л юм болсон юм шиг байна гээд бараадуулаад таамаглачихнаа тэрүүхэн тэндээ. Өдөр хичээлээ тараад галт тэргэнд суухаар бүгд ном уншаад эсвэл хөгжим сонсоод сууж байна, тэгтэл надад сонсчихмоор юм байхгүй, ядаж байхад утасны минь чихэвч эвдэрчихсэн, уншаад ойлгох ном ч байхгүй гөлийгөөл суусар байгаад буудаг байлаа ха ха.

Харин одоо манайх сургуулиас холгүй, мэтрогоор ганцхан буудал явах зайтай болохоор мэтронд ном уншиж, сонин эргүүлэх байтугай чихэвчээ ч чихэндээ хийж амилжилгүй буух болчихно. Хэрэв урьдных шигээ холоос хол амьдарч байсан бол нилээд олон ном уншчихсан байхгүй юу хэ хэ. Хичээл эхлээд удаагүй байхад дунд хуруу чигчий хуруу бид 3 нийлээд 4 ном авсан гэж байсныг санаж байгаа биз дээ? 2ыг нь би уншихаар авсан байсан ч уржигдар  арай гэж нэгийг нь уншиж дуусгасан. Орой орондоо ороод унтах хүртлээ жоохон жоохноор уншихаар нэг номыг мянган юм бол байж л дуусгах юм даа.

Ямарч байсан энэхүү ном нь 13насны 3 сайн найзуудын хайр сэтгэл, үерхэл нөхрлөлийн тухай байлаа. Тун энгийн яриагаар бичсэн болохоор уншихад хялбар хөөрхөн л санагдлаа. Номны яг төгсгөлд нэгэн үйл явдал болдог юм, тэрийг уншаад надад бас нэгэн санаа төрсөн, тун удахгүй хэрэгжүүлчихээд тэрхүү үйл явдал юу байсан тухай мэдэгднээ. За ингээд уншаад дуусчихсан учраас дараагийнхаа хүнд буюу чигчий хуруундаа маргааш аваачиж өгнөө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s