FRIDAY :-)

Нарлаг монголын цоглог залуучууд өдрийг сайхан өнгөрөөж байна уу???

Simona нь сургууль дээрээ байнаа, хичээл тарчихсан. Сургуулийнхаа ком хариуцсан хүнтэй уулзах гэсэн чинь 45мин.н дараа ирнэ гэнээ тэгээд хүлээхээс өөр аргагүй сууж байх хоорондоо сонин сайхан хуваалцдаг юм уу гээд ороод ирлээ. Өнөөдөр шалгалтаа өгсөн боловч бодож байсан шигээ хийж чадсангүй, учир нь бичих юм их байхад цаг хүрэлцэхүй бөөн стрэсстэж байгаад гарч ирдэг байна шд, стрэсстчихээр хамаг юмаа мартаад хольж хутгаад бантанг нь самарчихдаг юмаа. Гэхдээ гайгүй байхаа гэж найдахаас даа. Зөөөз шалгалт нэг тиймэрхүү юм боллоо, удахгүй хариу нь гарна биз, нээх ч их санаа зовохгүй л байна л даа. Өчигдөр уг нь сүрхий номын санд сууж шалгалтандаа бэлдэх гэтэл хяссан юм шиг толгой минь өвдөөд юу ч хийх тэнхэлгүй, харьсан ха ха. Тиймэрхүү байдартай байсан болохоор блогоороо ч орж чадаагүй, сая хөөрхөн хөөрхөн сэтгэгдэл уншсан чинь толгойны минь өвчин байхгүй ч болчих шиг хэ хэ. Өнөө орой манай энд Хурд хамтлаг Хайрын салхи гээд сд.ныхээ тоглолтыг хийх юм гэнээ. Casanovinna Хурд сонсох дуртай хамт явж үзье гээд шалаад болдоггүй тэгээд үзэхээр боллоо, надад хийх юм байхгүй тэгээд ч сүүлийн хэдэн долоо хоног гараагүй болохоор гэртээ кино үзээд сууж байхаар хань болонгоо явсан ч яахав гэж шийдлээ. Харин удахгүй Lemons ирэх юм гэсэн тэрийг нь үзнэ л гэчихсэн байгаа хэ хэ.

One comment

  1. NE · October 1, 2010

    HEJ, bi stockholmd surah gsn yum l da bachelor-t. ghdee herhen gdg tal deer medeelel dutagdaad bh yum. ehleed helnii beltgeld surah heregtei yum shig sanagdlaa ihevchlen swedish hel der hichelledeg yum bn shude, ene talaar bolomjtoi bol tailbarlaj ogooch,.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s