Хурд

Амралтын өдрийн мэнд залуусаа, юу хийж амрах гэж байна даа???

Надад одоогоор яг төлөвлөсөн юм алга. Өчигдөр Дунд хуруу бид 2 манайд 3 гэж ирээд хөөрхий найз маань өглөө ажилтай 7.30 босоод явсан даа. Мань 2 нь өчигдөр төлөвлөснөөрөө Хурд хамтлагийн Хайрын салхи тоглолтоо үзсэн, дажгүй л болсон. Зөндөө хүмүүс тараад бөөн овоорсон юм болохоос нь өмнө явъя гэж бодоод яг ч бүтэн дуусгаагүй. Хүмүүс ямарч сүрхий баяр наадамд явж байга юм шиг гоёж гангалчихсан байваа, бид 2 шиг даруухан энгийн охид хүүхнүүд ховорхон л байлаа хэ хэ. Дээрээс нь 3 4 хүний төрсөн өдөр давхцаад Хурдын гарын үсэгтэй сд аваад л байна лээ. Хүмүүс эхэндээ бишүүрхээд намбалаг суугаал байснаа, сүүлдээ ч согтох нь согтоод бүжиглэх нь бүжиглээд энд тэнд хөл толгой нь алдагдсан л юм болоод байх шиг байсан хэ хэ. Согтчихсон хүмүүсийн бүжиглэж байгааг хараад сайхан инээж авсаан бас, шоолсондоо биш зүгээр л согтууруулах зүйл хэрэглэсэн хүмүүс янз бүрийн авир гаргаж байгааг нь хараад. Бүжиглэж байгааг нь видео бичлэгтээ оруулсан бол үнэхээр инээдтэй видео болох байсан байх, гэхдээ хүнийг тэгж эвгүй байдалд оруулах муухай тиймээс аваагүй.

Манай энд ямарч их хүн нэмэгдэж ирээ вэ, таних хүн тун цөөхөн л харагдлаа. Урьд нь хаяа нэг иймэрхүү монголчууд цугларсан газар очихоор Сайн байна уу гээл байраг хүн болгонтой мэндлэх шахдаг байсан чинь өчигдөр бүр өөрөө дөнгөж Швед.д ирчихсэн таних хүнгүй амьтан шиг л байлаа хэ хэ. Ядаж байхад чолктой болчихсон чинь таньдаг хэдэн хүмүүс нь ч танихгүй байдаг юм даа.

Миний утас харанхуй газар зураг авна гэж дүрс эвлүүлээд тавьчихдаг болохоор олигтоо зураг аваагүй, Casanovinna.н кам дээр гоё зурагнууд байгаа, удахгүй үзүүлнээ. Түр зуурдаа миний утасны хэдэн дүрсийг харчих хэ хэ

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s