Шөнийн мэнд

За ёстой уучлаарай өнөөдөр би нь блогтоо бичлэг оруулах ч завгүй бүтэлгүйтсээр байгаад таарлаа ха ха. Хаяа нэг иймэрхүү бүтэл нь хазайсан өдөр хөгжилтэй, сонирхолтой ч юм шиг санагдчихлаа. Хүмүүс чинь бүтэлгүйтэхээрээ уурлаад боож үхэхийн наагуур л юм болдог доо, гэтэл би өнөөдөржингөө өөрийгөө шоолж инээгээл бүтэлгүйтээд байлаа, хэдэн насаар залуусан байхаа. Хамгийн гол нь хүмүүс намайг галзуу гэж бодсон байхаа, ганцаараа элгээ хөштөл инээгээд байхаар. За хэнд хамаатай юм бэ I dont care🙂

ХЭ ХЭ яг юу болсон бэ гэхээр- шинэхэн найзуудтайгаа уулзаад сүрхий гайгүй явж байлаа, бүх юм намайг автобусанд суулгаж өгснөөс хойш л бараг дарааллаад л өрнөж эхэлсэн дээ.

Автобусанд ортол аймар их хүнтэй суудал байдаггүй ээ, зогсоод явж байтал утас дуугардаг юм байна, цүнхний кирманд байсан болохоор авах гээд тэмтэрч тэмтэрч гаргаж иртэл кирманд нь байсан уруул өнгөлөгч бас гарч ирээд унаад өнхөрчихдөг юм даа хүн амьтны хөлийн завсраар хайж хайж арай гэж олоод авах гэтэл автобус тормослоод би хариугүй газар хэвтэх шахах гэж байж уруул өнгөлөгчөө дахиад өнхөрчихөөс нь өмнө зогсоогоод автал нэг юм гар дээр гутлынхаа ормыг гартал гишгээд хаячдын. Би бүр өвдсөндөө годос гээл бостол нөгөөх гишгэсэн баатар гуай чинь намайг зүгээрүү гэх гээд тонгойж таараад түс тас гээл мөргөлдчихсөн ха ха. Автобусан доторх хөгтэй явдал ийнхүү өндөрлөвөө, буугаад шууд л мэтро луугаа амьсгаадан байж амжиж орчихоод ёооооох азтай байлаа гэж бодоод чихэвчээ зүүгээд дууг нь чанга дээр тавиад сонсонгоо нүдээ аниад унтах шахуу нилээд явж байтал нэг хүн мөрөн дээр зөөлхөн цохиж байнаа гайхаад нүдээ нээтэл мэтро харанхуй, мэтроны жолоочын ам нь ангалзаал надад юм л хэлээд байгаа бололтой чихэвчээ автал энэ мэтро цааш явахгүй та бууна уу гэдэг юм ха ха. ӨӨ уучлаарай гээл босоод мэтроноос гартал хар мянган хүн намайг ч бүр эвэртэй туулай үзсэн юм шиг харчихсан зогсож байдын, хариугүй инээчихгээд болдоггүй бүр арай гэж тэсээд чигээрээ алхсаар байгаад мэтроны буудлаас гараад ганцаараа үхтлээ инээсэн, ойр хавьд байсан хүмүүс бүр гайхаад.  Гэрлүүгээ харин харьтлаа инээгээл яваад байлаа, хажууд сууж байсан нэг өвөөг жоохон өвчтэй юм болвуу гэж бодсон, би өөрийгөө шоолоол болсон явдлыг бодоод инээхээр л дагаад инээгээд.

Ёооооох өөр бүтэлгүй юм бас тохиолдсооон, бичих гэхээр бөөөн урт юм болох шинжтэй, цаг ч орой болсон байна нойр ч их хүрч байна, өнөөдөртөө бүтэлгүй яриагаа дуусгая хэ хэ

2 comments

  1. Anuri · October 8, 2010

    hahahah ayun huurhun yum be buur nvdend haragdchlaaa

    • gozziplady · October 8, 2010

      yooooo harsan bol eleg chinhoshih bsn bhooo, bi oorooo bvr hoshih shahsan yum chin

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s