2010.10.13

Бурхан минь энэ цаг агаар чинь ямар харгис хатуу, өршөөлгүй загнаж байнаа. Хэдэн хавиргыг минь нэвт нэвт л салхилчих гээд байх шинтэй шүү. Бээлий өмсөхгүй бол яасанч амьдрахгүйн бололтой. Манай эндхийн өдөр тутмын сонин дээр энэ жил ойрын бараг 100 жилд болоогүй хүйтэн нь айлчлах юм гэнэ гэж бичсэн байна гэнэлээ. Ёооооо тэр аймшигтай хүйтэн нь болохоор хаашаа харж үхнээ.

Тэр хүйтэн энэ тэр ч болдгоороо болно биз, сүх далайтал үхэр амар гээд нэг хэсэгтэ ч болтугай сэтгэл амар явж байя. Харин өнөөдөр би гэдэг хүн хамгийн анх удаа boy хараад юу хэлэхээ мэдэхгүй гацаж зогсож үзлээ ха ха, амьдралдаа анх удаа л бараг тэгж хүнтэй харц тулгарсан байх. Миний хувьд яг л тэнгэрээс angel буугаад ирсэн юм шиг сэтгэгдэл төрсөн, зүрх түгггг түггг түггг гээл ха ха. Над шиг хүн амьтантай яриа өдөх, boyz эргүүлэх, player биш хүн бол насан туршдаа ганцаараа сажилах байхөө ха ха. Юм ярья гэж бодсон ч юу гэж ярихаа мэдэхгүй, бодоод ч олсонгүй.

Гадаад байдлыг нь дүрсэлбэл: надаас 10см орчим өндөр, ази-хаанах гэдгийг нь ёстой тааварлаж олоогүй, хөөрхөн бол биш- нэг л энгийн хэрнээ цэвэрхэн, нүдэнд дулаахан царайтай, нээх өргөн мөртэй, тарган ч биш туранхай ч биш, энгийн юм шиг хэрнээ дэгжин цэвэрхэн хувцасласан boy байлаа. Дүрсэлж хэлэхэд хэцүү байгаа ч харахад үнэхээр нүдэнд тусахаар.

Хэ хэ би гэдэг хүн boy эргүүлэх тал дээр 0% заачихсан болохоор нэг үг ч амнаас унаагүй ээ. Тэгээл хараад өнгөрсөн.

За нэг иймэрхүү сонинтой байлаа, өнөөдөр зураг энэ тэр ч бараг авхуулаагүй дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s