2010.10.16

Оройн мэнд залуусаа, ёстой уучлаарай надад нь ёстой блогоороо орж ирэх зав гарсангүй, хамгийн сүүлийн бичлэгээс хойш. Уг нь бол би нь маргааш ажилтай байдаг шүү дээ, гэтэл дараа долоо хоногт нилээд их хичээл, шалгалт шүүлэгтэй учраас өнөөдөр ажиллаад маргааш гэртээ суугаад сайхан гэгээрэх нь зүйтэй болвуу гэж бодоод, өнөөдөр ажиллачихваа. Ажилдаа явахаасаа өмнө өчигдрийн сонин сайхнаасаа хуваалцъя гэж бодож байсан ч юун ком асаагаад сууж байх, ажилдаа 30 мин хоцорч очсон гээл бод хаха. Өчигдөр дэндүү орой унтчихсан болохоор өглөө яавч нүдээ нээх тэнхэлгүй, 11 болчихсон байна хэдээс ажилдаа явахын гэж ээжийг асуухад нь годос гэж босоол хам хум гээл гараад гүйсэн, тэгээл 30 мин хоцорчихож байгаа юм даа

За за тэр ч яахав гол яриандаа оръё, Өчигдрийн хувьд үнэхээр гоё байлаа, хөгжилтэй ч байлаа. Миний хувьд анхны удаа гэж тооцогдох зөндөөл хөгтэй юм боллоо ха ха. 6уулаа нэг club.д сүрхий бүжиглэхээр ороод, би ч анх удаагаал тэгж бүр ядартлаа бүжиглэж үзлээ, тэндээсээ гараад харих замдаа л хөлөө тэгж их өвдснийг мэдэрсэн. Өнөөдөржингөө өлмий өвдөөд явахад тун төвөгтэй байлаа, гэхдээ яахав өмнөх өдөр нь хөгжилтэй л байсан юм чинь. Casanovinna маань Casanova.тайгаа уулзаад, бид 2 замдаа таараад манайд очиж хононо гээд ярьчихсан байсан юм, уг нь club.аасаа 2.30 гээл гарсан чинь гэртээ 4 өнгөрч байхад ирдэг юм даа. Мэтроны буудал дээр Casanovinna Casanova 2той уулзаад манай гэрийн зүгрүү явдаг чиглэлийн мэтро бараг 1 цаг хүлээсэн байх. Эхлээд би ч их цоглог байсан юм л даа гэтэл тэр 2 гэж уйтгартай хүмүүс нэг нь бүр ядарчихсан шинжтэй нөгөөх нь бүр намайг дэрлээд унтаад, тэгээл аргагүйн эрхэнд би ч бууж өгсөндөө өрөвдмөөр хэ хэ. Арай гэж гэртээ ирээд унтахдаа цагаа хартал 5, хөөрхий дунд хуруу маань өглөө 8с ажилтай байсан болохоор босоол явсан даа.

За ингээд өчигдрийн зарим нэг зурагнуудаас оруулъя. Дотор зураг авж чадаагүй ээ, соёлын шоконд ороод ха ха.

Мангарын 4 цуваа, энэ удаа би өндөр байна ха ха

14 comments

  1. Anuri · October 16, 2010

    chi goi yuma bichildee uuriihiiguu bish yuma gehed miniihiig bas jawkagiih hahahaha

    • gozziplady · October 16, 2010

      ха ха бичүүлмээр байгаа юумуу би дургүйл байна байх гэж бодсон шд, дуртайяа бичнэ шд уг нь бол.

  2. tujaa · October 17, 2010

    casanovinna ta 2 ch mon ch ih orsoldoh yumaa haha, tuuntei bol tuj baritschih yum haha

    • gozziplady · October 17, 2010

      yoooooo yu yariad bga yum be oilgoh ch hvsel alga, er ni bi bb.teige yaj orsoldson bolj taarhuuu????

      • tujaa · October 18, 2010

        taaj yadaad bh yu baisiin teged l casanova ta 2 teged l orsoldood l baigaa baihgui yu hahaha

      • gozziplady · October 18, 2010

        ha ha zgr bga hvmvsin hoorond yas ntr hayah gd bn uu da

  3. Casanovinna · October 17, 2010

    haha tujaa orsoldoongui bol amidral utgagui shu dee

    • gozziplady · October 17, 2010

      ter bol vnen shvv, ghde 2ula yugara yaj orsoldson yum b

  4. honung · October 17, 2010

    orange heels -tei ohin hoorhon umaa!

    • gozziplady · October 17, 2010

      thhhhh, er ni bol ma girlz bvgd l hoorhon shvv de🙂

  5. tujaa · October 18, 2010

    ulaan hantsui tsuhuilgaad stiltei palto nomorson bgagaa barag halloween-r omschihoj boloh yum bishuu hahaha! yahav nuuree neg yumaar taglaj chimbel teged l bolood l yavchih n ter shu de! haha

    • gozziplady · October 18, 2010

      ha ha dotrooo omsson tsamts maani ulaan ongotei bj taarsan ni bas buruu bolcho yu, chini huwid halloweend iim yum omsohod l hangalttai ain

      • tujaa · October 18, 2010

        hehehe, teged halloween-r tsus zorogchiin durdee buur orood siimerhii har tsuv olj nomrood.. ul medehiin toortsogorhuu yum duhlaad neg alailagchiin aytai shuumgar urt tufl chireed.. chok chok geel tontognood guivel kaif boloh yum u haha

      • gozziplady · October 18, 2010

        za naadah yaria chin vnen yawsangvi ee, yawch gazar awahgvin, det räcker geh yumuu ha ha

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s