Намар

 

Би намарт уусна
Биеэ гээж аниргүй болно
Нүдээ би тэнгэрт өгнө
Нүүх үүлс гуниг минь болно
Зүрхээ би навчинд өгнө
Зүүдэндээ л харин хавар болно
Хүйтэн салхины аясаар газарт тэмүүлж
Хөл дор чинь би зүрхээ дэвсэнэ.

Намар надад уйтай санагддаг ч
Би яагаад ч юм түүнээс зугтдаггүй
Намар надад гэрэл бэлэглэдэг ч
Би юунд ч юм түүнд талархдаггүй
Гунигийн бороо, бүдэгхэн нар
Гудамж, модод, навчис нь цөм
Нулимст уйтгар … уйтгарт нулимс
Нууцхан догдлол, шүлэг илгээдэг.

Намар надад үзэсгэлэн нэмдэг ч
Намрын намарт би дотроо гунддаг
Намар надад хайр авчирдаг ч
Надад зүрхний энэлэн болж үлддэг
Намрыг би танин яддаг ч
Навчин нулимстай шаналанг мэдэрдэг
Намрыг би үзэн яддаг ч
Намар болохыг л дандаа хүлээдэг.

Мөдхөн дөө, би намарт уусна
Мөрөөдөл минь тэгж биелнэ
Мөнх гэж хаа ч байдаггүйг
Мөчир нахиа л үүнийг мэддэгийг
Хэн нэгэнд хэлэхийн тулд
Хэмгүй гунигтай өөрийгөө ч гээж
Хүйтэн хөндий, хачин зэврүүн ч
Хүслийг минь соронзодсон
Тэр намарт уусна …
Тэгээд зөвхөн
Тэвчин хүлээх л надад үлдлээ …

Намрын тухай ийм нэгэн шүлэг байна, манай энд намар үнэхээр уйтрагтай… Энэ шүлэг шиг би намрыг тэсэн ядаж хүлээдэггүй, ёстой хамгийн дургүй улирал хэ хэ. Дээрх 2 зургийг өнөөдөр орцруугаа орохын өмнө авсан юм. Навч цэцэгс шарлаж гандаад, модод нүцгэрээд ирэхээр цаанаа л гуниг төрмөөр юм даа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s