Өглөөний мэнд

Цаг 10.25 би одоо л орноосоо өндийх чадалтай болж байна. Өглөө уг нь 09.10аас хичээлтэй байсан боловч өчигдөр жоохон даараад, шингэн нус гоожоод байсан чинь өглөө хамар битүүрээд толгой өвдөөд нүдээ ч нээж чадахгүй байсаар байгаад одоол босож байна. Ядаж байхад тамир дээр ганцаараа сагс тоглосон болоод үсэрч харайгаад байсан чинь, хөдөлгөөний дутагдалтай надад их хүнд цохилт болсон бололтой хамаг бие хөндүүрлэж өвдөөд, бөөн дасгал хийсэн амьтан шиг л байна ха ха. Өнөөдөр гадаа бас л бүүдгэр, Шведийн тэнгэр ч ихэнхдээ л бүүдгэр байх юм даа. Хичээлийн дараа солонгос найзуудтайгаа уулзаж кино үзнэ гээд бараг 7 хоногийн өмнөөс л төлөвлөсөн, үздэг л байх даа. Чадвал энэ удаа гоё зураг авахыг хичээнээ. За бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s