2010.11.07

ээээ Бурхан минь анх удаа л ажлынхаа дараа ингэж их ядарч байна, ажил тараад гэрлүүгээ явах мэтронд ороол шууд унтчихсан ха ха. Цонхон талт суугаад цонхоо дэрлэх ч гэх юмуу налах ч гэх юмуу нэг тиймэрхүү байрлалтай суугаагаараа нам, мэтро хөдлөх зогсоход жоохон жоохноор гулсаал урагшаа унахын даваан дээр нэг сэрж дээшлээд цэх суугаал нам. Хажууд хүн амьтан байсан бол хөөрхий дөө гэж өрөвдөхөөр л юм явж байсан байх. 20 орчим минут хагас дутуу унтчихсан гэсэндээ одоо арай л гайгүй байна, ядаж байхад гэртээ ороод ирэхээр л нойр хүрэхээ больчих юмаа бас. Гэрийн мухар сахиад, 4 ханаа ширтээд сууж байвал загас шиг л байна байхдаа. Уг нь хөөрхөн зураг энэ тэр аваад өөрийгөө бас өрөөл бусдыгаа зугаацуулаад явж байдаг байсан хүн туйлдаж дээ ха ха. Хамгийн муухай нь гадаа эрт харанхуй болоод, хүйтрээд байхаар муухай ааш минь хөдлөх гээд юун зураг аваад баясах… Маргаашнаас хичээл минь орлооо, гэтэл би гэдэг хүн амарсан биш ядраад хичээлдээ орж байна уу даа. Маргаашнаас ч шүүсээ шахуулах цаг ирж байна даа яааааанаааааа, аймар их хичээл. Хичээлдээ дарагдаад улаан галзуу амьтан сөөнийгөөд явж байхад тааралдвал хүмүүс минь айж цочиж яавч болохгүй шүү. Одоогийн байдал нэг иймэрхүү байна, удахгүй байдал сайжирах бизээ. Өнөөдөр эртхэн унтлааа, маргааш ч эртхэн босно.

Маргааш шинэ өдөр, шинэ долоо хоног, шинэ улирал, шинэ Симона

Харин одоо сайхан амраарай гэж хэлэх цаг болжээ, өчигдөр намайг зүүдэлсэн байхаа гэж найдаж байгаа шүү тиймээс өнөөдөр хайртай хүмүүсээ зүүдлээд сайхан амраарай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s