HELLO GUYZ

За би нь амралтын хамгийн сүүлийн party.аасаа дөнгөж ирчихээд байж байнаа, уг нь гарна энэ тэр гэсэн ямарч төлөвлөгөөгүй байж байгаад гэнэт л эгч ах нарыгаа дагаад явахаар болчихсон. Ямар учиртай юманд явчихаад ирвээ гэхээр, өнөөдрийн болсон монголчуудын маань сагсны тэмцээн амжилттай сайхан  болж өндөрлөөд, үргэлжлүүлээд нэгэн жижигхэн газар бяцхан party зохиожээ. Зөндөө олон монголчуудынхаа дунд бүжиглэх сонирхолтой л байлаа, хамгийн аятайхан юм нь дажгүй дуу тавиал… Жижигхэн газар бөөн юм чихчихсэн аймшигтай халуун гэж жигтэйхэн бурхан минь. Жоохон ядраад дээрээс нь маргааш ажилтай болохоор эртхэн гараад ирлээ.  За өнөөдрөөр ингээд миний зугаа цэнгэл, хөгжилдөх чөлөөт цаг минь дуусаа, хангалттай. Одоо хичээл ном, номын сан энэ тэрээ хэсээд, нүднийхээ шилийг хамран дээрээ тогтоогоод 4 нүдлээд явах цаг. Хийж бүтээх, сурч мэдэх юм бүр хэтэрхий их байдаг, тэгтэл би гэдэг хүн биеэ яаж хэдэн хэсэг хуваахаа мэдэхгүй манараал явж байна, за ямарч байсан нэн даруй ойрын зорилтуудаа тодорхойлоод биелүүлж эхэлье дээ. Юу вэ нэг мэдсэн чинь ярианы сэдэв тун гүн гүнзгий болоод эхэллээ, больё зогсъё амаръя. Сагсны тэмцээн дээр хэдэн зураг утсаараа авсан дараа үзүүлнээ, бүгдээрээ сайхан амраарай намайг зүүдлээрэй хэ хэ

2 comments

  1. Mandukhai · November 7, 2010

    hehe.. harin tm ee tegeed l manarah uye zondoo gardag shuu .. neeh unshihad sonirholtoi bichdiishd hehe

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s