2010.11.11

Good morning хүн ардаа эртхэн босоорой хичээл номондоо яваарай хэ хэ. Би өнөөдөр ганц өдөр маш эртлэн босоод учиргүй яаран сандран байж хичээлдээ иртэл эхний цаг багш байхгүй орохгүй гэдэг юм даа. Өмнө нь байсан бол, ёоооооо ямар зэвүүн юм бэ арай гэж бөөн юм болж байж босож ирж байхад орохгүй гэнээ гээд л уурлаж эхлэх байсан байх. Харин одоо бол надад тэгэх хүсэл алга, харин ч эрт босоод өглөөний цайгаа уугаад эрч хүчтэй байгаа даа мааш их баярлаж байна. Өчигдөр 1 өнгөрч байхад унтаад 7.30 гэж сэрсэн гэдэг чинь ойролцоогоор 7 цаг унтсан юм байна, над шиг унтах дуртай хүнд бол тун хангалтгүй хугацаанд тооцогдох ч өнөөдрийн хувьд би үнэхээр сайхан ааштай байгаа учир бага цаг унтснаа үл хайхрахаар шийдвээ. Харин хамгийн сүүлийн цаг түүхийн хичээл дээр илтгэл тавих хүртлээ энэ эрчээрээ байна л гэж найдахаас даа.

За миний өглөө нэг иймэрхүү байлаа, та бүхэн ч бас сайхан ааштай өглөөг угтсан байхаа гэж бодож байна. Өдрийг үр бүтээлтэй, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй гэж хэлэх л үлдээ.🙂

2 comments

  1. Mandukhai · November 11, 2010

    me like. Good luck! hehe

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s