I wanna be Photo model

Одоогоос бараг  4 жилийн өмнө юмуу даа, би гэдэг хүн зураг авхуулах үнэхээр дургүй нэгэн байлаа. Зурган дээр өөрийгөө тэнэг гардаг гэдэгтээ бүр 100% итгэлтэй байсан юм даг. Хичээл амраад зуныхаа амралтаар юу хийдэг юм билээ, хүүхдийн зуслан энэ тэр явдаггүй юм чинь явж үздэг ч юм билүү ухааны бодоод нэг хамаатныхаа охинтой зуслан явах талаар ярьж тохироод почонк гэдэг билүү тэрнийгээ авахаар очтол дуусчихсан гэдэг юм байна. За тэгвэл англи хэлний сургалтанд л явахаас зуны 3 сарыг 4 хана ширтэж хийсэн юмгүй гэртээ сууж өмхийрээд, гадуур гарч шороон царайлж байхаар гэж бодов. Тэгээд нэгэн сургалтын төвийг их л сайн юм гэж дуулаад хайж очоод уулзтал сургалтын орчин, багшилж байгаа багш нар, сууж байгаа сурагч нар, явагдаж байгаа сургалт гээд л бүх юм нь нэг цаг сууж үзэхэд сэтгэлд минь огт хүрсэнгүй. Өөр сургалт хаанаас олох вэ хэмээн бодлогошроод гарахаар алхаж байтал шатны хажууд нэг ахимаг насны ах том хар лайтай апрад барьчихсан чог чог гээл нэг миний үеийн хөвгүүний зургийг дараал, нөгөөх нь янз янзаар позззззз энэ тэр аваал, хажууд нь хэдэн хүүхдүүд тэднийг ширтээл, бас нэг хүн юм бариал нүүрэн дээр нь гэрэл ойлгоод л их хөгжилтэй, сонирхолтой ажил явагдаж байнаа. Би ч хэсэг нүд алдаж зогсож байгаад гэнэт ухаан орсон юм шиг студь руу нь орж сургалтынх үнэ төлбөрийг асууж лавлатал 125000 гэлүү дээ, над шиг бяцхан амьтанд бол их л мөнгө сонсогдлоо.  Тэгээд за худлаа хий юм мөрөөдөж явахаар англи хэлнийхээ сургалтыг хайя гээд дахиж тийшээ зүглээгүй хэд хоновоо, сургалтаа ч олсонгүй налайгаад байж байтал хамаатны маань охин 2уулаа Фото моделын курс.нд явъя гэхээр нь эхэндээ бүтэхгүй биз дээ, ээж эмээ 2 яасанч явуулахгүй гэж хэсэг татгалзав. Чөлөө завгүй гуйгаад байхаар нь ээжээс асуутал ээж их л дэмждэг юм, тэг тэг очоод бүртгүүлээд төлбөрийг нь хийчих гээд мөнгө өгөөд явуулахад нь би бүр өөртөө ч итгэхгүй, зураг авхуулах гэж үү яанаа чадахгүй юм байнаа гэж хамаатныхаа охинд үглэсэн ч тэр намайг чадна гэдгийг чинь мэдэж байна гэж чирсээр байгаад бид 2 Фото моделын LOOK агентлагт явж билээ. Тэнд суралцаж байхдаа маш их зүйл мэдэж ойлгож сурч аваад зогсохгүй өөртөө итгэх итгэл маань эрс нэмэгдэж миний амьдралд ихээхэн өөрчлөлт орж билээ. Харин одоо би тэр үеийг маш их үгүйлэж байна шүү, Фото модел болох юмсан гэсэн хүсэл минь буцаад наддаа ирчихсэн юм шиг байна хэ хэ.  Яагаад энэ хүсэл мөрөөдлөө хаях болсон шалтаан маань хамаатны маань охинд тохиолдсон харамсалтай гунигтай явдлаас болсон юм, тэр охин зөвхөн хамаатан ч байгаагүй миний хамгийн сайн найз  л даа, бид 2 өндөр нам өргөн үдүүнээрээ бараг л адилхан бас 2уулаа их урт үстэй гээд тоочиж хэлэх олон ижил төстэй юм байсан сан. Бид 2 сургалтаа тараад явж байхдаа 2уулаа заавал ирээдүйд алдартай Фото модел болно шүү гэж хоорондоо ярин олон зүйл хамтдаа хийж бүтээхээр мөрөөдөж төлөвлөдөг байсан юм. Тэр байхгүй бол миний бас бидний хүсэл мөрөөдөл нэг нь ч биелэхгүй, биелүүлэхийг ч хүсэхээ больсон…… Харин яагаад ч юм сүүлийн үед тэр хүсэл мөрөөдлөө биелүүлбэл тэр маань тэнгэр дээрээс хараад надаараа бахархах байх гэж бодогдох болсон. Тиймээс би хэлсэн төлөвлөсөн амласнаа биелүүлэхээр сэтгэл шулуудсан гэх үү дээ. Амьдрал үргэлжилжиж л байгаа учир…

Ямар урт юм болчихвоо, уг нь гайгүй товчлоол бичих шиг болсон чинь

9 comments

  1. Silence. · November 12, 2010


    muruuduluu zaawal bieluulere, tenger deeres chamag harj bgaa gedeg bi ch itgeltei bn, uurinhuu tuluu terniihe tuluu ireduinhe tuluu muruudulduu hureerei,

    hun bodoj,setgej, muruuddug blhoor l busadaas uur shude.

    Minii huwid gewel bagadaa boddog bsan muruudliin maani neg bol NBA d oroh l blaa , busad mongol bandi nariin adil udur shunqui shiidendeer unjij, puuzeere gangarj, bootsootoi togolj l usluu. Mash hetsuu butehkuign medseer bj bi law muruuduuluusu butsay gej bodoj uzeeque.(ter uedee) Tolgoind zuwhun 2 honl zuil irgelddeg blaa, yaj etseg ehiin hurald neree duuduulku bhuu mun bas hurdan hichele hiched garj sagsa togolh yumsan gej l…(hehe) Tegl zun tsag blhoor muruuduuldu hureh shat neg negeer ahij bga met sanagdaal goy bjde…Ugluu 1ara bosoool, hajuud untaj bui duugee semhen sereen eej namag asuuwal dunguj say garsan gej helere gej heleel uureer 6 geel bumbuguu awaad gardag bj bilee, heh…Zarimn buur haya tsonhooroo chi odoo orj untaache geel oriln( =( ) ghdee l guriigeel muruuduldu hurn gedeg itgelee geelqu munch ih temtsdeg bjde. Haana l temtseen boln tend yaj hiij baigal tsomhon bag burduuleel orn,(ihenhdee hojigdono doo, tom ah nariin esreg blhoor ) … Tgl nas ahih tusam, zaw ch bhku bolj, sags bish uur zuild sonirhol hutlugduh bolsondoo…Bodohnee, ter ued nz ohintoich boltsn blaa heh, tgd nadtai uulzay geed manai bairand irtsn baisnin medku nadru msg bichhern bi eejte lager yag yawjiinaa gej heleed sagsaa togolood bj btal…ahin neg msg irdiimda,heh harsan chin ygd hudla yariad bgan … bi chamag harjin chi shiidendere nzudtaga togoljiinshd gej…….

    Odoo ch tgd ter muruudul maani namag holoo hol orhin yawsn bh…
    Ghdee magadqu ene muruduuul min bieleeguich nadad mash ih zuil oilguulsan bh yum.

    P.S Magadqu neg udur namag NBA d harah wii…(heh)

    • gozziplady · November 12, 2010

      moroodoltei bh chin l hvnii abidralin utga uchir shv de, moroodol tom bh tusmaa tvvnd hvrehig hicheeh ni ilvv ih za jargal awchirna gj boddog. Bi zaawal moroodloo bielvvlnee🙂 uram zorig oroh mash urt shan setgegdel vldeesend bayarlalaa. Ireedvid NBAd chamg harna gd hvleej baiy, harin hezee negen tsagt nertei setgvvl dres namg olj haraarai he he.

      • Silence. · November 12, 2010

        eruul bat orshig.

  2. мармелад · November 12, 2010

    ваув найс мөрөөдөл байна би бас бага байхдаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байлаа. даанч тэр үед минь ээжид минь намайг тийм юманд явуулах мөнгө байгаагүйл дээ. Тэхдээ би өөрийгөө сайн модель болж чадах байсаан гэж боддог
    чиний блогийг өдөр алгасахгүй уншдаг шүү. сэтгэгдэл л үлдээдэггүй болохоос хэхэхэ

    • gozziplady · November 12, 2010

      bayarlalaa bas odor bolgon unshdagt bayarlalaa🙂 setgegdel bnga vldehgvi ch haya neg hvmvses blog.g chin unshdag shv gsn setgegdel ireher mash ih bayarladag, bas blogoo bichih uramtai bolchihdog he he.

  3. gozziplady · November 12, 2010

    sags gesnees neeree bi mgld bhda aimar ih sags toglodog bj bilee, jhndoo odorjingoo neg nztaigaa bairnii howgvdtei toglod shoron tsarailsan yum gertee orno ha ha. Surguulin temtsen ene tert bol tun amjilttai orno shvv de, surgulinha shildeg emegtei toglogch, holbogch ene ter bolj bla. Getel end manai angid nadas oor sagsni bombog barih sonirholtoi neg ch amitan bhgvi shvv, bvgd hol bombog gd alga bolchino. Gantsara shiden dr heseg shidej bgad bnga bombogniho hoinos oro gviser bgad yadarchina ha ha.

  4. forex trading review · April 18, 2011

    trying to find you on facebook, whats your profile?

  5. Otgonbaatar Zolboo · July 3, 2011

    GooDLuck !! Your pics are awesome bebe!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s