eeey eeeey HOME guyz

Зиа энэ өдөр чинь амралтын сүүлийн өдөр юм байгаашд, харин Симона ажилаа тараад гэртээ ирчихээд байнаа. Би энэ цуйван гэдэг хоолонд яагаад ийм дуртай болсныг мэдэхгүй ч, гэдсээ мэдэхгүй их идчих юмаа. Бурхан минь би зүгээр л дэлбэрлээ, цуйвангаар бөөлжлөө одоо яанаа, хөдөлж ч чадахгүйнээ ха ха. Ингэж өөрийн мэдэлгүй юм шиг иддэг хүнийг хоолны сав, гахай энэ тэр л гэж хочилдог байх, яг одоогийн байдлаар би тэд нарынх нь тоонд зүй ёсоор орох болчихоод байна. Ээж намайг цуйванд дуртайг мэддэг болохоор цуйван их хийж өгдөг юм л даа, зөндөө иддэг хирнээ залхахгүй байгаа нь юуны учир вэ, харин бууз, мах энэ тэрийг их идвэл амархан залхчихнаа. Ёооооо орж ирээл хоол яриад эхэлчихсэн байна ичмээр юм жигшиг ха ха. Муу хүн идснээ ямар хүн яаснаа ч гэдэг билээ нэг тийм үг байдаг даа. Гэхдээ надад бол ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэсэн дүрэм үйлчилнэээээ. Ажил дээр ерөнхийдөө нам тайван хүн багатай, хийх юм бараг байгаагүй гэхэд болно, гэхдээл тараад явж байхдаа мэтрон дотор унтчих гээл хагас манаралтын байдалтай. Ойрдоо зураг гэх мэтийн юм аваагүй санагдах чинь, маргаашнаас апрад энэ тэрийн юм сэтгий даа. Тэгээд ч өдөр болгон миний царайг харсаар байгаад залхаж магад, өдөр хоног алгасаж зураг хөргөө татуулж байвал дуртай үзэх ч юм билүү  ха ха. Гэхдээл нэг мэдэхэд өөрөө өөрийнхөө зургийг дарчихсан л сууж байдаг юм дөө, дандаал зүгээр суухаар зүлгэж сууя, юугаа ч зүлгэхэв зургаа л авъя гээл чок чок шд хэ хэ.

Амралтаа сайхан өнгөрөөж байгаа гэж бодож байна, хамгийн гол нь инээхгүйгээр өдрийг өнгөрөөнө гэдэг л утгагүй, инээсэн биз дээ хүмүүсээ хэ хэ. Нүүр ам үрчлээдчихнэ гэж санаа зоволтгүй инээгээд л байдаг юм шүү

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s