2010.11.15

Энэ өдрийн мэнд залуусаа, ажил хичээл амьдрал ахуй бүгд сайн байгаа байхаа гэж бодож байна. Миний хувьд өнөөдөр зүгээр л нүд ирмэх зуур л өнгөрчихлөө, хийх юм аймшигтай их байхад цаг хугацаа ингэж хурдан өнгөрөөд байвал би лав галзуурлаа. Ядаж байхад энэ цаг агаар нь гэж олон ааштай авгай шиг, цас ороол тэр нь хайлаал бороо ороол шалбайгтаал, нар олж харахгүй өвөлжих юм байхдаа. Цас орсон бол тэгээл цас нь ороол байж байна биз дээ, нээээээх маягтай бороо энэ тэр өдөржингөө ороод гай болчихын. Яг иймэрхүү үед ордог бороонд нь би бүр хичнээн дургүй гэж санана, аймар муухай зузаан хар үүлнүүд хэзээ ч нүүж алга болох шинжгүйгээр дээрээс бүрхчихсэн, хар хүйтэнд усан бороо өдөржингөө чутгаад цаанаа л зэвүүн, би хэзээ хийсэн үйлийн лайгаараа ийм газар энэ муухай бороонд нь үглээд сууж байдаг байна даа хөөрхий. За тэр ч яахав, ойрдоо ер нь л ёозгүй байнаа ха ха. Нэг л хамаг юм хүзүүн дээр тулчихсан юм шиг, хаашаа ч харсан сурах мэдэх хийж бүтээх юм үстэй толгойноос ч илүүгээр арзайлдаад яг хаанаас нь яаж эхлэхээ ч мэдэхгүй ёстой 180 градус эргээд баларч байна. Тиймээс арга зам хайх хэрэгтэй учираас өнөөдрийнхөө бичлэгийг энгэсгээд дуусгачихъя. Боломж гарвал буцаад ороод ирнээ.

Зуны нам тайван хийх юмгүй санаа амар байсан үеэ дурсаад нэг зураг орууллаа хэ хэ

3 comments

  1. anuri · November 15, 2010

    Haha ene uduriig sanaj bnshuu🙂

  2. Silence. · November 16, 2010

    ahhh, hurdan zun bolosooi T.T

    • gozziplady · November 16, 2010

      harin time, heleed yu gehew burhan min bi ene owliiiig vneheer vzen yadah yum da ha ha

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s