every day Friday in FRIDAY

Баасан гаригийн орой, бут ниргэж байна уу залуусаа????

Миний хувьд даруухан хирнээ, маш сайхан байлаа. Казановинна мань 2 Friday хэмээх нэгэн тохь тухтай хирнээ түм түжигнэж бум бужигнасан газар хавь ойрын хар мянган юмнуудын дундуус нэг нэгнийхээ дууг олж сонсох гэж нилээдгүй юм болохын зэрэгцээ сайхан сайхан дуу сонсоод амттай зууш зооглон, чихэрлэг нялуун хирнээ хатуу чанга гашуун ундаа хоолойгоор минь хэрхэн давж дотрыг минь хэрхэн халууцуулж буйг мэдрэн хорвоогийн сайн сайхан, инээд хөөр бэлэглэх тэр л зүйлсын талаар хүүрнэлдэн өөрсдийн амьдралыг хэрхэн илүү сайхан болгох вэ гэдгийг авч хэлэлцвээ. Яг л тэр үед бид 2 амьдралын өөр нэг өнцгийг олж харсандаа баярлан аз жаргалаар бялхаад, ямарч саад бэрхшээл, уйтгар гунигийг даван туулах асар их хүч чадалтай болон хувирах нь тэр дээ.

Яг л ийм мэдрэмж сүүлийн хэдэн өдөр дутагдаад, сэтгэл санаагаар унаад, бие хаа минь өвдөөд, амьдрал ямарч утгагүй болчихоод байсан юм. Тиймээс сүүлийн 2 өдөр блогтоо олигтой ч бичлэг оруулах чадалгүй болчихоод үнэхээр боож үхэхийн наагуурхан байлаа. Өнөөдрийн зурагнуудаас үзүүлмээр байгаа боловч, нэгэн шалтгааны улмаас өнөөдөр үзүүлж чадахгүйнээ уучлаарай. Маргааш заавал үзүүлнээ, гэхдээ зөвхөн дүрснүүд гэхэд болно, зүгээр л үнэхээр сайхан байсан учир үзүүлнээ.

Ямарч байсан эргээд ийм сайхан эрч хүчтэй болчихсондоо маааааш их аз жаргалтай байна. Амьдралд зовлог жаргал ээлжилдэг ч АМЬДРАЛ ҮРГЭЛЖ САЙХНААРАА гэж хэлэх дуртай. Симона дахин ТӨРЛӨӨ ха ха.

За дараа дараагийнхаа хөгжилтэй сонин сайхнаараа дахин уулзъя

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s