Бороонд түүнтэйгээ хамт гүймээр байна

Зүсэр борооноор замаа харахгүй тэмтчин гүйж

Зүүд амьдрал хоёроо ялгахгүй тэнэн төөрч

Зүгээр л хэн нэгний гарт хүрэхийг хүсэж

Зориуд алдаж явуулахгүйг хичээн

Уйлахгүй гэж өдөр бүр цонхоороо ширтэнэ

Уйдахгүй гэж өглөө бүр чамайгаа бодно

Зөөлхөн хүрэх юмсан тэр 2 гарт чинь

Зүсэр бороонд гүйх юмсан чамтайгаа

Аяархан шивнэх юмсан чихэнд чинь хайраа

Алдаж болохгүй юмсан ганцхан түүнийг л….

Гадаа бороо шиврэнэ цамц норон би алхана

Ганцаараа шаналан үгүйлэхдээ би уйлна

Гар дээр буун дусал бүрээрээ нэвчих бороог

Гуниг буусан зүрхэндээ атга атгаар нь хурааж

Үсний үзүүр бүрээс дуслах энэ жижигхэн дуслуудыг

Үнэний эрэлд хатсан сэтгэлдээ буулгахыг хүслээ

Хатсан зүрхэнд хайр болон соёолохгүйг мэдэх ч

Хамайгүй ээ зүгээр л услаж үзэх гэсэн юм би…

Дусал бүр нь надад хайр шивнэн байх шиг

Дурласан болохоор ч тэрүү бороог ихээр үгүйлнэ

Цас биш бороонд би дуртай байдаг учир нь

Цаг биш чамд илүү итгэдэгээс болсон байх….

One comment

  1. хүрэн · March 15, 2011

    чи ямар гоё охин бэ чамтай нээх гоё секс хийх юмсан

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s