Record

Хаяа нэг сахилгагүйтмээр, үймүүлмээр, ямар нэг хөгжилэй юм хиймээр санагдах үе байдаг даа. Өнгөрсөн 4 дахь өдөр нэг найзтайгаа уулзсан юм, тэр найз маань тун удахгүй монгол явах гэж байгаа. Гадаа хүйтэн байсан болохоор хийх юм олдохгүй, бас хичээлээ тараад өлсчихсөн байсан болохоор Burger king орж юм идвээ, дуусчихаад сайхан бохь зажилмаар санагдаад найзаасаа асуусан чинь ууттай бохио гаргаад ирдэг юм. Эхлээд нэгийг зажилж байснаа гэнэт бүгдийг нь зажилвал яах бол гэсэн бодол төрөөд би бүгдийг нь нэг дооор зажилчих уу гэсэн чинь тэг тэг гэж байнаа, хэдий миний санаа байсан ч яг зажиллах гэсэн чинь бүр инээд хүрээд болдоггүй, бөөн юм болж болж арай гэж нэг юм 23ш бохийг бүгдийг нь амандаа хийгээд зажиллах гэж оролдтол ам битүү хөдлөх боломжгүй мэт, дээрээс нь аймшигтай гаа ам хамар сэнгэнүүлээд ха ха аман дотор 23 ширхэг бохь будаа болгож байгаа юм даа. Байж байгаал аймшигтай их шүлс гараад, замдаа таарсан бүх хогийн савны дэргэд очиж шүлсээ хаяал ха ха хаяа нэг тэнэг үйлдэл хийх сонирхолтой шүү, зурган дээр нээх том харагдахгүй байгаа ч ёооо эрүү ам чилээд, гаатай бохь гэдэг юмыг нэг хэсэгтээ зажиллах хүсэлгүй болтлоо хаширсан даа

Бохио зажилж эхэлж байна

ха ха за 23 ширхэг бохь аман дотор балай авч байна даа

Дараа нь Mc орж shake уусан юм байна, за хөөрхий монгол явах гээд хөл нь газар хүрэхгүй нисэж байгаа хүүхэд энэ байнаа, Сайн яваарай хэ хэ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s