soooooo Happy

Сайхан дуг нойрондоо унтаж байлаа, нэг л сайхан зүүд ч зүүдлээд байх шиг, зүүдэндээ маш аз жаргалтай инээгээд л байх шиг.  

Ja, må hon leva!
Ja, må hon leva!
гээд л хүмүүс дуулаад байх юм, би баярлаад л инээгээд л хэнүүс нь дуулаад байгааг харах гэтэл хэн ч алга, гайхаад хэсэг бодож байснаа өө зүүд байна гээд сэртэл

Ja, må hon leva uti hundrade år!
Javisst ska hon leva!
Javisst ska hon leva!
Javisst ska hon leva uti hundrade år! гээд яах аргагүй гэрийнхэн маань дуулчихсан, нээх хөөрхөн лаа асаачихсан, бэлэгнүүдээ барьчихсан зогсож байнаа. Хүслээ бодоод лаагаа үлээтэл бэлгээ задал гээд дайсны цэрэг шалаад, задлаад зүүгээд өмсөөд үзүүлэв хэ хэ. Маргааш зургийг нь авахаараа үзүүлнээ. Амьдралдаа анх удаагаа инээж сэрж үзлээ, өдөржингөө инээгээд аз жаргалтай байдаг юм байна, тиймээ өнөөдөр чинь Би гэдэг хүний хорвоод мэндэлсний, бас ардын хувьсгал ялсны 89 жилийн ийм сайхан өдөр шүү дээ. Төрсөн өдрөө маргааш тэмдэглэх учир өнөөдөр бяцхан гэр бүлийн хэмээнд хальт тэмдэглэчихлээ. Өдөржингөө гадуур явчихсан чинь хөл минь аймшигтай өвдөж байна одоо сайхан усанд орчихоод Зөөлөн орондоо шургая даа

One comment

  1. Mandukhai · November 27, 2010

    hehehe…Duulj ognoo.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s