Шөнийн охин

Оройн мэнд, цаг 02.30 дахиад л унтаагүй бүлтгэнээд сууж байна, яаж ч нойр хүрэх вэ дээ өдрийн 2 цаг хүртэл унтчихсан юм чинь. Ойрын үед өдөр унтаад шөнө нойр хүрэхгүй өглөө босож чадахгүй нэг иймэрхүү зуршилтай болчихоод байна уу даа.

Өнөөдөр би нь бас л сайхан, аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байлаа. Нэгэн эртний бөгөөд шинэхэн найзтай уулзаж сүмд очсон юм, сүмрүү явж байгаагүй ч их сонирхолтой юм билээ. Энд тэнтээс ирсэн хүмүүс уулзаад хөгжилтэй яриа өрнүүлээд, бяцхан баяр шиг юм хийж байсан юм. Өөрөөр хэлбэл 2 хүний төрсөн өдөр болж байсан юм байналээ л дээ, би санамсаргүй миний ч бас төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногт болсон гэсэн чинь надад бас төрсөн өдрийн дуу дуулж өгсөн хэ хэ. Тэрүүхэн тэндээ хөөрхөн бяцхан арга хэмжээ болоод өнгөрсөн. Сүмийнхэн бүгд л их сайхан ааштай, инээсэн, эелэдэг, яриасаг сайхан хүмүүс байлаа. Огтхон ч анх удаа очиж байгаа юм шиг эвгүй, хөндий сэтгэгдэл төрөөгүй, хөгжилтэй л байлаа. Баасан гаригийн оройг хаяа нэг иймэрхүү өнгөрөөх чинь бас сайхан юмаа. Өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийх сайхан шүү дээ. Миний шинэ апрад жоохон бүрсгэр гараад байх юм, эсвэл би учир жанцанг нь сайтар ойлгож ухаарахгүй байна уу. Тиймээс олигтой зураг авч чадсангүй ээ, ямарч байсан авсан зургаа үзүүлье даа, ихэнх нь бүрсгэр хамгийн гайгүй гарсныг нь л хийлээ

Нилээд олон хүн байгаа биз? ийм олон хүн төрсөн өдрийн дуу дуулж өгсөн надад хэ хэ.

Тэр цаана манай найзын дүү нь зогсож байна

Голд нь суугаад дуулж байгаа нь манай найз байнаа, зурагны зүүн талд зогсож байгаа нь найз нь нөгөө хүн нь нэг ахлагч маягийн хүн юм шиг байгаа юм, бүгд солонгос хүмүүс. 3уулаа их гоё дуулдаг хөгжим дардаг, англи шведээр ус цас, учиргүй л авъястай хүмүүс байна лээ, би ядаж төгөлдөр хуур дараад сурчих юмсан гээл мөрөөдөөд байгаа хэ хэ

Сүүлийн үед бүх л өдөр онцгой санагдах боллоо, өдөр бүр өөр өөр онцгой зүйлс тохиогоод байгаа болохоор тэр байх. Ямарч байсан энэ эрчээрээ сайхан байна шүү Симона. Дээрээс нь хичээл их, ядаж байхад ходоод өвдөөд блогтоо өмнөх шигээ бичлэг хийгээд сууж байх зав тун хомс болчихсон байна, гэхдээ удахгүй маш удаан амралт авах учир сайхан завтай болно, тэр үеэр илүү их цаг гарганаа блогтоо

4 comments

  1. Anubella · December 4, 2010

    hen bee nuguu solongos munuu??

  2. leo · December 4, 2010

    гоё юмаа… би нэлээн дээр үед нэг удаа сүмд очиж байсан нэг клубт хичээллэдэг байсын. тэгсэн нэг авгай ирээд учиргүй юм яриад л гадаад хүн болохоор тэгснүү бүр сонирхоод болдоггүй. тэгээд нэг бүтэн сайнд зав гаргаад уулзаач гэлээ. тэгсэн сүмрүү дагуулаад давхичдын хэ хэ тэгээд шинээр ирсэн хүн гээл бүгд л дуу дуулж өгөөд надад эвгүй байсаан хэ хэ алгаа дэлгээд чамруу дуу дуулаад байвөл яахуу хэ хэ… хэл ч сайн мэддэггүй байсан. дараа нь сүмийн пастор пасторынх нь эхнэр бас өөр 2 пастор тгд намайг дагуулж очсон авгай бид хэд тусгай ширээнд хооллосон хоолных нь амт нээх таалагдаагүй ч ширээнийх нь засалт хоол өрөлт нь яг л зураг шиг байсан үнэнн тасархай хэ хэ тийм л юм харж явлаашд хэ хэ

    за за бараг бичлэг хийчдэг байнашд… чиний бичлэгүүд амьдралын хэмнэл сүүлийн үед таалагдаад байгаа хэ хэ амжилт шүү… файтинг… гээлүү

    • gozziplady · December 5, 2010

      Хэ хэ намайг ч тэгээгүй ээ, зүгээр төрсөн өдрийн л дуу дуул өгсөн. Тийм байдал орох ч хэцүү байхаа хэ хэ.
      Баярлалаа, би ч гэсэн ойрдоо аз жаргалтай сайхан байгаа. Чамд ч бас амжилт…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s