2010.12.04

Амралтын өдрөө сайхан өнгөрөөсөн байхаа гэж найдаж байна, би яасан бэ? мэдээж сайхан шүү дээ. Хачирхалтай нь өнөөдөр бас л сүм явсан хэ хэ, гэхдээ өөр сүм. Их чухал, сонирхолтой үйл явдал болж өрнөлөө.

Тайлбарлавал: Олон үндэстний христ шүтлэгтэй хүмүүс нэгэн дор цуглаж нэг оройг өнөр олуулаа, хамтдаа өөр өөрсдийн үндэсний хувцасаараа гангаран, сэтгэлээрэй хоол унд бэлдэн хуваан идэж, дуу бүжиг жүжиг сонирхох үйл ажиллагаа өрнөж байх шиг байнаа гэж ойлгосон. Хэн ч надад юу ч тайлбарлаагүй болохоор өөрийнхөө ойлгосон мэдээллийг л та нартаа дамжуулчихъя даа. Тэр дунд нь манай монгол хуушуур байсан гэсэн амсах байтугай барааг нь ч олж харж чадаагүй, бас хайлмаг байсан идээгүй зөндөө удсан байсан болохоор амссан чинь аймар гоё санагдаж байна лээ шүү. Аймар их бүр аймар их хүн цугласан сайхан л арга хэмжээ боллоо, дуустал нь ч байгаагүй л дээ. Оройны 22.00 гэж дуусна гэсэн юм, манай дунд хурууны сайхан ааштай дүү нь хамт явсан. Эхэндээ нүдээ тас аньчихаад уйлаад л байснаа сүүлрүүгээ дасаад хөөрхөн инээгээл үнсээл. Орон орноос хүмүүс янз бүрийн урлагийн ноймор ингэж бичдэг билүү ёстой худлаа санагдаад байна зөв болгоод засаад өгөөрэй, за тийм юм үзүүлсэн юмаа. Надад манай монголчуудын тоглосон үггүй жүжиг хамгийн гоё санагдсан, маш их таалагдсан. Би хэдийгээр христ биш ч тэр жүжиг үнэхээр их таалагдсан. Манай монголчууд их авъяастай, сайхан зүйл сэтгэж чаддаг, ухаантай хүмүүс шүү. Жүжгийн эхний хэсэгт видео бичлэг хийсэн ч нэг их сайн харагдахгүй юм байна лээ, гэхдээ дараа үзүүлнээ.  Ерөнхийдөө оройг иймэрхүү өнгөрөөлөө, өдөр нэг эгчтэйгээ уулзаад гадуур жоохон дэлгүүрээр холхисон. Нэг ч юм аваагүй ха ха, авахаар ч юм нүдэнд тусаагүй.

За бүр хэтэрхий урт үргэлжилсэн сунажирсан, уншихаас залхмаар юм болчихвуу даа, өнөөдөр дарсан хэдэн зургаа тайлбарын хамт үзүүлье ээ

Монгол хэлний маань багш монгол дээлтэйгээ

Монгол хувцастай хүмүүс, хүүхдүүд нилээд харгдаж байсан, бахархмаар л санагдсан, хэрэг болгож очиж зургаа авхуулсан чинь бүрсгэр гарчихсан байнааа

 За энэ ёстой ямар улсын ямар хувцастай хүн байсныг асуугаагүй юм байна. Зүгээр л хамт авхуулчихъя гээд авхуулсан юм

Дунд хурууны дүү нь арай сайхан ааштай байхад нь амуулж дарсан агуу зураг шүү ха ха 3уулаа V гэж байгаа шүү

Бид 2 адилхан байна уу??????? Адилхан гэж хэсэг хүмүүсээс сонссон юм, би ч бас төстэй юмуу гэж бодсон шүү. Та нар юу гэж бодож байна, энийг асуух гэж бүр хамтдаа зургаа авхууллаа шүү хэ хэ

Хуран цугласан олон үндэстнүүдийн нэгээхэн хэсэг байнаа

За сүүлийн 3 зургийг Өнөболд гээд нэг дүүгийн ха ха зураг авж байгаа царай авхуулж байгаа царай иймэрхүү л юм байж таарна дөө

Муу зурагчин Өнөболдын дүр төрх хэ хэ

7 comments

  1. jj · December 5, 2010

    ter minii zurgiig delete hiigeech dee guuy

    • gozziplady · December 5, 2010

      chi harin ch bid 2g bodwol gaigvi goy garchaad!!!! zgre hongor min

      • jj · December 6, 2010

        t1 bolod ustga gej bhd yu ged bgn!!! ustgaaa shal t1 yum laitaiin

  2. tujaa · December 6, 2010

    jj dajgui l garsan bna… derged n casa bol teel boon craziness bna shu de… yun ch ih ariin haalgatai yumb de jj haha

  3. leo · December 6, 2010

    ккк сүүлийн үед их сүмдээд байнаадаа хэ хэ энд ганц монгол сүмд явж үзхиймсэн хэ хэ гоё л байдаг гсн

    та 2 жаахан төстэй ч юмуу санаа дагаад байнауу хэ хэ

  4. tsoomo · December 7, 2010

    bi bas heden nz narasa adilhan gej sonsson gehde sn helj medkuma hehe
    yahu jo tos bj magadgul yum gehde ji ilu huurhun yuma🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s