Өрөвдмөөр

Өнөөдөр метроны буудал дээр нэг өвгөн харлаа. Гаднаас нь харахад орон гэргүй гудамжны архичин юмуу гэмээр, хажуудаа өөрийн гэсэн хэдэн юмаа тавьчихсан, пиво ууж байгаа юм. Гэхдээ зүгээр суугаад ууж байсан бол хэн ч түүнийг гайхаж, сониучирхаж харахгүй нь тодорхой шүү дээ. Харин тэр хүн нэг гартаа пиво нөгөө гараараа мөрөн дээрээ тавьсан хөгжмөө барин чихэндээ улам наан дагаж дуулахыг оролдох зуураа эв хавгүй хөдөлж, хамаг биеэ ийш тийш нь хаялах нь хэний ч инээдийг  бөгөөд өрөвдлийг төрүүлэх ажээ. Нилээд согтсон шинжтэй, нүдээ тас анин сонсож буй дуундаа бүхий л анхаарлаа төвлөрүүлэх мэт царайгаа төв болгон ойр хавиар нь хүмүүс холхиж, хаалга нэг онгойж нэг хаагдах зуур орж ирэх хүчтэй салхийг ч үл ойшооно.

Түүний амьдралын утга учир юу вэ? Яагаад хүн ийм болтлоо арчаагаа алдаж архинд толгойгоо захируулна вэ? Түүнд хайрлах хамгаалах хүн байхгүй гэж үү? Амьдрал түүнд хатуу хандаа юу, тэр өөрөө амьдралд хайнга хандаа юу?

Эхлээд харахад инээд хүрмээр ч, хэдхэн хором саатаад ажвал өрөвдөх сэтгэл төрмөөр…

Даанч ийм байдалд хүргэсэн хүн нь тэр өөрөө шүү дээ, тэр өөрөө л амьдралд бууж өгсөн. Хэцүү, мөнгө төгрөггүй, гэр оронгүй болохоор нь өрөвдөж байгаа юм биш. Сайхан амьдрахын тулд юу ч хийхгүй, архи ууж өөрийгөө зугаацуулж ядаж байгаа нь үнэн өрөвдөлтэй байна.

би тэнд хүн хүлээгээд нилээд зогсож байгаад гарахынхаа өмнөхөн зураг даръя гэж шийдсэн юм, тэгэхэд тэр пиво ууж дуусаад нэг бөмбөг гартаа бариад авсан байсан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s