Шинэ спортын ордон

Саяхан л юм шиг байна лээ, монголд маань шинэ спортын ордон нээгджээ. Тэрхүү ордонг Хятад барьж өгсөн юм байхаа, бэлэглэсэн ч юмуу. Өнгөрсөн зун баригдаж байхад нь би холоос харсан л даа, яг нисэх рүү явж байх замдаа.

Харахад их сайхан том, цэвэрхэн, сайхан л юм байна, харин хэр удаан сайхнаараа байх бол доо. Хятдууд хийсэн гэхээр нэг л хэврэг санагдаад байхын ха ха. За хэн мэдэх вэ, хамгийн сонирхолтой нь хүмүүс их олон янзын сэтгэгдэл үлдээсэн байсан. Зарим нь муусайн улс төрчид оронд нь ямар л орд газраа өгсөн болдоо, өмхий хужаа нар зүгээр юм хийж өгнө гэж бол яавч байхгүй гэх юм. Харин зарим хэсэг нь за өөрсдөө бариад авчихаж чадахгүй юм байж юундаа худлаа том том ярьдаг юм, баярлах л хэрэгтэй шд ийм том сайхан юм бариад өгч байхад нь гэх юм. Аль алинд л үнэний ор бол байгаа л байхгүй юу.

Тэр олон хэрүүл маргаан дундаас нэг хүний сэтгэгдэл надад их зөв оновчтой санагдлаа л даа. Манай монголд одоо чинь иргэн бүрт хишиг тарааж байна гээд л худлаа үнэн мөнгө цацаад л байна, тэрийг нь дагаад юмных нь өртөг өсөөд ядуучууд улам л ядуураад баячууд улам л баяжаад. Тэгж хоёрын хооронд хамарт ч үгүй хацарт ч үгүй жоохон жоохон юм тарааж ард олноо худлаа хуурч байхаар тэр мөнгөө улс их орныхоо хөгжилд зарцуулаасай, манайхан хийж чадахгүй биш чадна шүү дээ. Зүгээр л бэлэн юманд дуртай, залхуу болохоор хүн амьтны гар харж аль амар хялбарыг эрэн ирээдүй хойч үеэрэй хохирч үлдэх болоод байна шүү дээ. Тэр мөнгийг иргэн бүрт өглөө гээд усанд хаясан чулуу шиг л алга болно, түүний оронд хотоо тохижуулалдаа, хөгжүүлэлдээ, шинийг санаачилалдаа, бүтээн босго л доо. Бидэнд өнөөдөр 70 000төг байлаа, сайндаа долоо хонолоо байхгүй л болно шүү дээ. Иргэн бүрийн 70 000төг нийлвэл хэд болох билээ, юу хийж бүтээж болох билээ. Төрийн тэргүүнүүд минь эх орноо гэсэн чин сэтгэлтэй байж, ард олондоо үзэгдэж харагдах, бахархах бодит зүйл хий л дээ, хоосон амлаад суух цаг дуусах болоогүй гэж үү????

гэж тэр хүн болон миний зүгээс хэлмээр байнаа

нэг инээдтэй сэтгэгдэл байсан нь: “хятад барьсан гэсэндээ улаан өнгө давамгайлж байна шүү”

2 comments

  1. leo · December 12, 2010

    сайхан амарчгаад ирлээ… сайхан усанд ороод нам унтнаа… чи бид нар шиг иймэрхүү бодолтой хүмүүс давамгай л байгаа юм шиг байналээ… даанч нөгөө мундагууд нь өөрсдийн ашиг сонирхолоо ирээдүйгээсээ илүүд үзэх юмдаа… уул нь тэр мөнгөөр хэдэн сайхан спортын ордон хэдэн мянган айлын орон сууц барих байх тэээ. за жоохон улс төржчихлөө сайхан болчлоо хэ хэ сайхан амраарай

  2. Мандухай · December 12, 2010

    hooh, yostoi goyo ordon barisan bn shdee.. ashgui dee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s