Шөнийн мэнд

Өнөөдөр би 11 цаг унтсан гээл боддоо ха ха. Юунд ч санаа зовонгүй унтаал байсан, унтаал байсан. Өдөр 2 болж байхад боссон ха ха. Гэхдээ тэгж их унтах ямарч утгагүй юм байна лээ, орноосоо босоход бараг харанхуй болчихсон өдөр шөнө нь ялгагдахгүй. Үнэхээр уйтгартай шүү иймэрхүү өдөр. Шведийн өвлийн ихэнх өдрүүд ийм, нар гарах юм бол баярлаж баясаад бөөн сүйд шүү дээ би чинь.

Өнөөдөр чинь энд бол парти-ны өдөр юм шүү дээ, манай хуруунууд одоо долоо хоногийнхоо эрч хүчийг сэлгэж байгаа биз хэ хэ. Би нь гадаа хүйтэн байгаа болохоор гармааргүй санагдаад дээрээс нь ямарч хөдлөх сонирхолгүй болчихсон байсан л даа. Ойрдоо гадаа нар гарахгүй бүрсийгээд байхаар сэтгэл санаа ч дагаад навс уначих юмаа. Ямар нэг хөгжилтэй, үр бүтээлтэй, сайхан инээж авах эсвэл сайхан сэтгэл сэргээх янз бүрийн юм хийнээ гэж төлөвлөөд л байх юм гэтэл хичээл энэ тэртээ дарагдаад өөр юм бодох завгүй болоод ирэхээр амьдрал бүүүүр уйтгар гуниг шүүүү.

Жоохон оройтчихсон ч гэсэн гараад ахындаа очоод, эгчтэйгээ уулзаад, дунд хуруугийн ажил дээр очоод. Манай эгч харин чөлөөт цагаа зугаатай сайхан өнгөрөөж байна лээ. Би даанч билльярд гэдэг юмыг цохиж яадахгүй юм л даа, ингээл сурах юм нэмэгдээл байгаа байхгүй юу. Харин ахын маань хүүхэд очих болгонд л томроод байх юм, хөөрхөн инээгээд, хөөрхөн юм сурчихсан байна лээ, эгдүүтэй гэдэг нь. Өөрийнх нь ёолктой нь хамт зургаа авхуулаад хэ хэ.

Зурагнууд хийх гэтэл ком гацаад гайтайн, маргааш үзүүлнээ.

Сайхан амраарай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s