Өвөл – Цас

Миний хувьд өвлийн хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй зүйл шив шинэхэн орсон цав цагаахан цас. Дулаахан хувцас, малгай бээлийгээ өмсөж байгаад цасан өвгөн хийх үнэхээр хөгжилтэй. Одоогоос 5 жилийн өмнө байхаа, миний хамгийн сайн найз бас манай байрны нэг эрэгтэй найз бид 3 их нийлдэг байлаа л даа. Нэг өдөр аймар их цас ороод, цас орсны дараа 3уулаа гарж байрныхаа урд байдаг сургуулийн хашаан дотор цасан өвгөн хийсэн юм, тэр үеийг би огтхон ч мартдаггүй. Тийм сайхан дулаахан хувцас энэ тэр өмсөөгүй 3уулаа дундаа нэг бээлийтэй цасан өвгөн хийх гэж хичнээн юм болж байснаа бодохоор инээд хүрээд байдаг юм. Даарч байсан ч хөгжилтэй, жаргалтай байсан болохоор больё гэртээ оръё гэсэн бодол хэнд нь ч байгаагүй. Цас будран орохоор яг л тэр дүр зураг нүдэнд минь тодоос тод харагддаг. Бид 3 нилээдгүй ажил болж цасан өвгөнөө хийж дуусаад хэн нэгэнд үзүүлмээр санагдваа, би гэрлүүгээ ороод ойрхон амьдардаг ангийнхаа 2 3 нйазруугаа утасдаад АЙМАР ГОЁ юм үзүүлье хамгийн хурднаараа хүрээд ир гээд дуудтал ирчихээд ха ха энийг л үзүүлэх гэсэн юмуу, бүр аймар гоё юм байх гэж бодлоо гэдийн ха ха. Өөрсдөө хийгээгүй болохоор, бид 3ын мэдэрч байсан тэр гоё мэдрэмжийг тэд нар даанч мэдэрч чадаагүй л дээ. Бид 3 ер нь янз бүрийн тэнэг зүйл хийх их дуртай байж билээ хэ хэ, хавар билүү модноос баахан хөвөн шиг юм унаад хийсээд байдаг, тэгж байгаад газраар бөөгнөрөөд тогтчихсон байдаг. Тэрийг нь шатааж тоглох дуртай, ха ха 3уулаа гарж ирээл түцнээс шүдэнж худалдаж авж байгаад шадааж гарна ха ха. За жоохон бага нас дурсчихлаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s