хэ хэ яасан хөөрхөн клиптэй юм бэ, дууных нь үгийг юу ч ойлгосонгүй. Энийг сонс гэж зөвлөсөн хүнд баярлалааааа

4 comments

  1. leo · December 18, 2010

    би чам руу
    Өглөө босоод гэрээс гарлаа
    Үнэхээр сайхан өдөр болох нь
    Зам дагаад алхаж байна би
    Зайтай мундаг залуу шүү би
    Хажуугийн буфетэнд нэг зүйл харлаа
    Хачин юм тэр үнэхээр үзэсгэлэнтэй
    Үүнээс хөөрхөн охин би харж байлуу
    Өөрийн мэдэлгүй яваад очлоо
    Санаандгүй би чамайг харчихлаа
    Саатахгүй баж чадсангүй, үнэхээр
    Зориг гаргаж чамтай танилцахыг
    Зөрүүд зүрх минь хүсээд байна..
    Өө гэтэл тэр босоод явчихлаа
    Өрөвдөм амьтан шиг ганцаар хоцорлоо
    Үнэндээ би түүнээс царайлаг
    Үерхдэг найзуудаас чинь ч илүү хэрсүү ухаалаг
    Тийм болохоор би шантрахгүй ээ
    Тэгээд ч чи минийх заавал болно
    Ингээд би араас чинь гүйлээ
    Эрхэмсэг чамайг уяруулхаар шийдлээ

  2. leo · December 18, 2010

    Харц булаам сайхан залуу
    Хажууд чинь байна бүсгүй минь
    Хайрын мананд чамтай төөрч
    Хан хорвоог уяруулмаар байна
    Тэнгэр шиг цэлмэг сайхан нүдээрээ
    Тэнгис шиг уужуухан надруу хараач
    Огторгуй шиг уудам тэр л хайрыг
    Охин тэнгэр чамдаа өгье
    Сайхан бүсгүй тралейнд суугаад
    Саатаж зогсолгүй яваад өгч
    Сайн эрийн шийр зааж
    Сайхь тралейнаас зүүгдэж чадлаа
    Цонх тогшиж түүнийг дуудлаа
    Цочсондоо унах шахсан байхдаа
    Дараагийн буудалд тэр буугаад
    Дарваан минь үхэх нь үү
    Дахиж намайг бүү дагаарай гээд
    Даажинтай инээгээд жаахан цаашлав
    Далайн давалгаа намайг нөмрөвүү
    Дарвуулт завьнаас шидэгдэж үсрэвүү
    Хамаг бие хүйт даагаад
    Хачин их норж орхив,
    Гайхсан би эргээд хартал
    Гайтай зам цэвэрлэгч намайг
    Ганц сайн болгож өгчээ
    Гарцаагүй, би ичгэвтэр байдалд орлоо
    Гунихгүй ээ
    гутрахгүй ээ
    гутлаа чирээд алхахгүй ээ

  3. leo · December 18, 2010

    За бүсгүй минь намайг хардаа
    Зайлуул амьтан шиг харагдаж байгааз
    Сайхан бүсгүй хөөрхөн инээгээд
    Соорий, би хэлж амжсангүй
    Согтуу юм байхдаа энэ жолооч
    Солих хувцас байгаа юу
    Сороочкны мөнгө авахуу гэв,
    Мэдээж би наргиан ойлгоно
    Мэрэгжлийн ажил тэр хойно
    Үгүйдээ, харин чамайг кофегоор дайлахыг
    Үзэсгэлэнт бүсгүй минь зөвшөөрөөч
    За тэгвэл утасныхаа дугаарыг
    Залуу минь чамд өгье
    Харин чи өөрөө авъясаараа
    Хаана байгааг нь таадаа гээд
    Хоёр гараа атгаад
    Холоос тэр сунгав
    Заяа хаямар би азгүйтчихлаа
    Замаа дагаядаа гээд бүсгүй эргэлээ…
    Тавилан заяа байгаа болохоор
    Таарч л таарна би 2
    Үзэсгэлэнт чамгүйгээр би
    Үлдсэн амьдралаа төсөөлж чадахгүй нь..
    Мэдээж би шантраагүй ээ
    Мэхэлж чамайг хуураагүй
    Зүрх минь чамайг гэсэн болохоор
    Зүгээр орхиж чадаагүй
    Одоо чи минь минийх болсон
    Оргилуун хайр минь гал шиг бадарсан
    Омголон зүрхээ чамдаа даатгаад
    Он удаан жаргалтай амьдарнаа… КОНЕЦ ФИЛМ… ХЭ ХЭ
    ингэж орчуулав…. одоо ойлгосон биз хэ хэ

    • gozziplady · December 18, 2010

      wooooow yamar goy vgtei yum be, orchuulj ogsond vneheeer ih bayarlalaa🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s