7 сарын 1

Дуучин GEE-н гол дүрд нь тоглосон 7сарын1 гээд энэ киног Би нь дөнгөж сая үзэж дууслаа. Та бүхнийг аль хэдийнээ үзчихсэн байхаа гэж бодож байна. Үзээгүй хүн байгаа бол Инээхүү дотор байна лээ үзээрэй гэж зөвлөмөөр байна. Эхэндээ надад нэг их таалагдаагүй, юу үзээд байгаагаа ч ойлгохгүй байлаа. Гэхдээ үзээд дуусахад маш их зүйл ойлгож авсан мэт санагдаж байна. Миний мэдэхгүй, миний үзээгүй амьдрал тэнд өрнөж, тэнд өгүүлж байна. Амьдрал, гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүс, эрх чөлөө, аз жаргал, инээд хөөр гэж юу болох, хичнээн эрхэм нандин зүйл байдгийг бас нэгэн өнцгөөс харуулсан, сэтгэлд нэгийг бодогдуулсан сайхан бүтээл болжээ гэж хэлмээр байна.

Өмнө нь түүний дуунуудыг хальт хальт сонсож байхнээ, хашгирсан хараасан, занал хийлсэн маягтай санагдаж байсан юм. Хувьдаа түүнийг гэр бүл, хайртай хүмүүс гэдэг асуудал дээр их хайхрамжгүй ханддаг байхаа гэж боддог байлаа л даа ямар түүнтэй ядаж нэг удаа ч болов нүүр тулан ярилцаж үзсэн биш. Харин энэ киног үзээд, үнэхээр өөр бодолтой боллоо. Муу хүн гэж байдаггүй муу үйл гэж байдаг гэж нэгэн багшийн маань хэлж байсан санаанд минь тодоос тод санагдлаа.

Миний бодол ийм л байна, та бүхэн ч бас үзээд санаа сэтгэгдлээ надтай хуваалцвал дуртай байх болно шүү

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s