Шинэ жилийн баярын цэнгүүн

Швeд дэх Монголчуудын Холбооноос зохион байгуулах Швeдийн Монголчуудын Шинэ жилийн баярын цэнгүүнд эрхэмсэг ноёд хатагтай та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Баярын цэнгүүн 2010 оны 12 сарын 24-ны 19 цагаас НАLLONBERGEN /Hallonbergen T-bana буудалд /  зоогийн газарт эхэлнэ.

Ивээн тэтгэгч аж ахуйн нэгжүүд:                                  
АМА  SUSHI BAR
ТАВИЛАН
ENERGY-THERM SWEDEN АВ
EBIMON
ESA SUSHI BAR
ORIFLAME

Баярын цэнгүүний хөтөлбөр

– Өвлийн өвгөн, цасан охидын мэндчилгээ, бэлэг гардуулах
– Урлагийн авъяастнуудын тоглолт . СТА  Ж.Цэрэнханд, СТА  Б.Эрдэнэбаяр, Залуу уран бүтээлчид: Б.Мөнхзул,  Г.Төмөрсүх, Б.Алтан-Уул, Р.Одбаяр, Э.Ундармаа, Г.Болор-Эрдэнэ нар оролцоно
– Монгол Улсаас Шведийн вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах мэндчилгээ дэвшүүлнэ
– Оны шилдэг хамт олон, Оны шилдэг эрэгтэй, эмэгтэйг шалгаруулах
– Баярын цэнгүүний азтай зочин шалгаруулах. / SUPER ШАГНАЛД NOTEBOOK, бусад шагнал/
– Хамгийн сайхан мэндчилгээтэй ширээ тодруулах тэмцээн
– Вальс бүжгийн шилдэг хос шалгаруулах
– Цэнгээнт болон диско бүжиг
– Шинэ жилийн баярт ирсэн хүүхэд бүр Өвлийн өвгөнөөс бэлэг гардаж авна.

Баярын цэнгүүний тасалбарын үнэ 200 kрон.  / Оргилуун дарстай ширээ, баярын зууш, чихэр жимс багтаж байгаа/.
Найз нөхөд, хамт олноороо захиалга өгч тасалбараа урьдчилан авбал  6 хүний ширээ 1000 крон. 
Урьдчилан захиалгаа 070-790 1777 утсаар өгнө үү. Бид  танд хүргэж өгнө.

ГЭЖЭЭ за би ч одоогоор яааааааг таг 100% аль баярт нь очихоо шийдээгүй л байдаг. Ерөнхийдөө бол аль алинд л очих шинжтэй л болоод байна даа, зарим нэг шалтгааны улмаас. Та бүхэн хаашаа нь явах төлөвлөгөөтэй байна даа????

4 comments

  1. leo · December 22, 2010

    2уулаа шинэ жил дээр таарах нь дээ чамайг хундага вайнаар дайлуул битгий татгалзаарай плийс…

    • gozziplady · December 22, 2010

      ooooo tegelgvi yahaw, dailj baihad yu gj durgvitshew he he

  2. urtaa · February 15, 2011

    shine jileer awsan zurag n bhgvi yumuu

    • gozziplady · February 15, 2011

      bga😉 nileeen daraa ni hsn, neeeeh olon ch bhgvildeee kkk

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s