2010.12.30

Өдрийн сайхан өнгөрөөж байна уу гэж асуугаагүй яасан ч удаа вэ? Шинэ он гарах гээд хүн бүр баяр хөөртэй сайхан л байгаа биз дээ. Манай энд, надад ямарч шинэ жил болох гэж байгаа мэт мэдрэмж төрж, хөөрч баярлах юм болохгүй байх юм, зүгээр л өдөр өнгөрдгөөрөө өнгөрч, хуруунуудтайгаа уулздгаараа уулзаж инээдгээрээ инээж байгаа мэт. Амралтын өдрүүд минь зүгээр л нүдээ аниад нээхэд дуусаж байгаа мэт санагдаад аймшигтай байнаа. Өнөөдөр бас нэгэн хөгжилтэй инээд хөөрөөр дүүрэн өдөр өнгөрлөө. Солонгос найзууд маань намайг болон манай найзуудыг оройн хоолонд уриад, дунд хуруу чигчий хуруу мань 3 тэдэнтэй цагийг сайхан өнгөрүүллээ гэж. Бас болоогүй шинэ жилийн бяцхан бэлэг авсан хэ хэ. Солонгосчууд шинэ жилийн орой нэгэн сонирхолтой тоглоом тоглодог заншилтай юм байна, тэрийг нь бас тоглоод. Манай ЖЖ тэгээд 1 солонгос бид 3 нэг баг, Касановинна маань 2 солонгостой нэг баг болоод манай баг 3-0 хожсон ха ха. За ерөнхийдөө нэг тиймэрхүү, манай ЖЖ солонгосоороо ярьж сайхан кайф авсан байх хэ хэ, дунд хуруу бидэн 2 нь олон ангит кинонуудаасаа сурсан хэдэн үгээ завсраар нь хальт хальт хавчуулаал сууж байлаа. За өнөөдрийн зурагнуудаас

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s