2011.01.01

WOOOOOOOW

Шинэ оны хамгийн анхны бичлэг гэж бодсон чинь бүр догдолчихлоо, хуучин оноо үдээд хэдэн үг хэлчихдэг юм билүү л гэж.

Яг үнэндээ би 2010 оныг үдмээргүй л байлаа, тэглээ гээд цаг хугацааг зогсоох ид шид байх биш, яг он солигдох мөчид би улиран өнгөрч байгаа хуучин ондоо юу хийсэн, миний амьдралд ямар өөрчлөлт гарсан гээд нэг жилийн турш хийсэн зүйлсээ эргэцүүлсэн болоод зогсож байлаа. Гэтэл гэнэт би 2010 оныг үдмээргүй байнаа гээд хашгирчихмаар ч юм шиг санагддаг юм. Бодоход : Би энэ жилд дэндүү их зүйл хийсэн санагдаад, миний амьдрал ч маш их бүр дэндүү их зүйл өөрчлөгдөж дэндүү өөр хүн болж хувирсан санагдаад, тэрэндээ дасчихсан, өнгөрснийг мартсан мэт санагдаад.

Би маш их гунигласаан – бас би маш их аз жаргалтай байсаан

Би дэндүү эрхэм гэж боддог зүйлсээ алдсаан – бас өөр эрхэм зүйлсээ олж авсаан

Хэн нэгнийг орхиж – хэн нэгнийг хүлээж авсан

Дуртай байсан зүйлээ үзэн ядаж – дургүй байсан зүйлээ бишрэх болсон

Ихийг алдсан ч илүү ихийг олж авсан болохоор энэ жилийг битгий дуусаасай гэж битүүхэндээ хүсэж байснаа нуумааргүй санагдлаа. Хэн нэгэн хамгийн дотны хүнээ алдсан ч, тэр хүн чинь хэзээ ч эргэж ирэхгүйгээр чамайг орхиж явлаа ч амьдрал үргэлжилж л байдаг. Диваажин гэж байдаг бол тэнд л дахин уулзна.  Амьдралд зовж ядарч хэцүү байлаа ч, инээж баярлаж жаргалтай байлаа ч амьдрал үргэлжилж л байдаг, тэр хүн байхгүй байлаа ч үргэлжилж л байдаг. Түр эсвэл бүр зогсдоггүй үргэлж урсан өнгөрч хэнийг ч хүлээдэггүй гэдгийг ойлгох хангалттай хугацаа байлаа. Тийм болоод ч тэрүү энэ жил их л дотно санагдаад үдмээргүй байсан байхдаа. Гэхдээ

 Зvvдэнд ч оромгvй сайхан бvхэн
Зvйрлээд ч амсамгvй аз жаргал хvсье
Ирж буй 2011 онд гэр дvvрэн гэгээтэй
Сэтгэлийн жаргалтай байна гэж итгээд шинэ оноо угтаж авахаар шийдсэн

 Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ ондоо аз жаргалаар дүүрэн, хөгжилтэй сайхан гэгээлэг зүйлсээр та бүхэнтэйгээ уулзаж байх болноо


Яг он солигдохын өмнө авсан юм, манай дайсны цэрэг салхин цэцэгтчихсэн улаан цоохор л юм байна

2 comments

  1. Maggieshh · January 1, 2011

    happy new year gozzipladyyyyyy🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s