Угаалга хийгээд өө

Би ер нь энэ жилжингээ их ажилсан байна байх шүү. Өчигдөр өдөржингөө гэрээ цэвэрлэсэн, өнөөдөр хувцас энэ тэрээ угаагаад их л завгүй хүн байна. Гэртээ юу хийсэн нь мэдэгдэхгүй хэдэн өрөө шиг юмныхаа дунд хольхосон болоод өдөр дуусчихаар харамсалтай юмаа, гараад явахаар бас худлаа үнэн юм амжуулсан болоод хүн амьтантай уулзалдаад орчлонгийн сонин сайхан хамж шимж сонсоод мэдээлэл энэ тэр цуглуулаад наад зах нь хөгжилтэй байдаг байхгүй юу. Гэхдээ хаяа нэг дулаан гэртээ, амттан идээд тоглоом гэх мэтийн юм тоглосон болоод сууна гэдэг чинь бас л нэгэн аз жаргал шүү дээ.

Өдөр дайсны цэргээ саатуулах санаатай тоглоом тоглоод, хийх юмгүй орон дээрээ суугаал хүүхэлдэйн кино үзэж байхдаа биеэ маажиад гарсан юмаа шалбалах гээд байх юм. Харахаар өрөвдөлтэй юмаа, харин ч их цоглог загатналаа өвдлөө гэж үглэхгүй сайн жаал шүү манай дайсны цэрэг чинь. Хэзээ ч бууж өгөхгүй эрэлхэг дайчин шиг байнга үсэрч цовхчоод, орилж хашгираад байдаг хүн би ядраад байна өө хэвтлээ гэхийг нь сонсохоор бүүүүүр өрөвдмөөр юмаа золиг гэж. Ядаж эрүүл саруул болтол нь хэрэлдэхгүй, эрхлүүлсэн болоод байж байхаас хэ хэ.

3 comments

  1. tujaa · January 4, 2011

    ene chin yu gedeg togloom bilee… toglohod goe u?

  2. tujaa · January 7, 2011

    kui suuh gazar oldohgui bgaam bish ene muu tergentser deer iim zovlontoi suuj yadag bnaa, sahildaguiteh gormon chin ihessen baij…haha

    • gozziplady · January 7, 2011

      wahahahahaha ugasal sahilgagvi yum jin yadin er ni

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s