Сонжоо

Нэг ийм сонжоо байнааа, таарч байна уу үзээрэй.

Төрсөн он сараар нь ойр дотныхныгоо шинжээрэй

Төрсөн он сар өдрийг нь хооронд нь нэмнэ.
Жишээлбэл:
1994 оны 12 сарын 14 нд төрлөө гэж бодъё
тэгвэл
1+9+9+4+1+2+1+4=31=> 3+1= 4.
1
Нэр алдар, идэвхтэй, шулуун шударга, хvчирхэгийн бэлэгдэл. Єєрийн хvслээ боломжтойгоо дvйцvvлж сонгосон замаараа замнах хэрэгтэй. Бусдад уруу татагдахгїйг байнга хичээж, амиа бодох, ашиг хонжоо хардаг зангаа бодон бодон зас! Єєрийнхєє санаснаар зvтгэх нь зєв боловч хvнтэй маргалдахаас байнга зайлсхий.

2
Энэ тоонд харъяалагддаг хvмvvс сэтгэл санааны хатуужилтай, соёлч боловсон, єршєєнгvй сэтгэлтэй. Дотоод сэтгэлдээ байнга зєрчилдєж байдаг. Эд нар гэрэл сvvдэр, халуун хvйтэн, баян хоосон, амьдрал vхлийн заагт оршин амьдарч байдаг. Энэ хvмvvс нь амьдралд байнга зохицох шаардлагатай байдаг.

3
Авъяаслаг, хурц ухаантай, мэдрэмж сайтай хvмvvс. Гэвч ганцаараа бол хэзээ ч авъяасаа нээж чадахгvй. Эдгээр хvмvvс ганцхан єнєєдрєєр амьдарч зугаалж, хєгжилдєн, наргих дуртай. Сонирхолтой хєгжилтэй хvмvvсээр хvрээлvvлсэн байдаг. Єєрийн хvч чадалд эргэлзэлгvй шийдмэг болж чадвал амжилтанд хvрнэ. Хєнгєн амьдралд джрлавал их том бололцоогоо алдана шvv!

4
Тогтвортой ажилсаг, хашир болгоомжтой, эрсдэлтэй ажлаас зайлсхийдэг хvмvvс байдаг. Єєрийн vзэл бодол тєлєвлєгєєтэй, аливаад чадвьарлаг авъяастай, тэднийг хуурч мэхэлж чадахгvй. Харин тэд єєрєє єєрийгєє хуурахаас байнга болгоомжилж байх хэрэгтэй болдог. Хэрвээ даруухан байгаад байвал 4-ийн тооны эдгээр хvмvvсийн хувьд ядуурал, ялгадлын билэгдэл болох талтай. Єєрєє єєрийгєє хєгжvvлж мэргэжлийн ур чадвараа байнга дээшлvvл.

5
Та хурдан шаламгай, эрсдэлтэй vйл явдал, ажилд дуртай хvн юм. Их сайн хvн гэж тооцогддог. Зугаалга, тойрон аялалд дуртай. Хаа ч явсан гэртээ байгаа юм шиг тухлаг тайван чєлєєтэй байж чаддаг. Гадаад хэл сурах єндєр чадвартай, vйлдлийг нь урьдчилан тооцох аргагvй хувирамтгай, ухаалаг авхаалжтай. Амьдралын баяр хєєрєєр бялхаж байдаг. Ирээдvйд тэмvvлсэн єєдрєг сэтгэлтэй.

6
Vнэнч шударга, илэн далангvй, найдвартай, итгэл хvлээх чадвартай, дэвшилтэт шинэлэг vзэл бодолтой. Эргэн тойрныхоо хvмvvсийнхээ итгэл найдварыг бvрэн хvлээсэн. Хvмvvсийн амар амгалан, эвлэрэл, энх мэндийг авчирдаг. Єєдрєг vзэл, амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээг цацруулж явдаг. Хvрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байдаг ч ихийг бvтээх бололцоотой.

7
Энэ тоо нууцлаг байдал, аугаа их мэдлэгийн бэлэгдэл. Энэ хvмvvс эсрэг тэсрэг зан чанартай, идэвх зvтгэлтэй, шинжээч ухаантай, хурц баялаг уран зєгнєлт сэтгэхvйтэй. Энэ тоо нь хєгжмийн зохиолч, яруу найрагч, гvн ухаантан, гэртээ ганцаараа сууж бvтээл туурвих дуртай хvмvvсийн тоо. Онгод орсон vедээ ганцаараа байвал их бvтээмжтэй ажиллах боломжтой. Тєрсєн он сар єдєрт нь 3 ба тvvнээс дээш 7 ороод нийлбэр нь 7 бол нэр алдар нь дэлхийд тvгнэ.

8
Энэ тоо нь ажил хэрэгч, амьдралын бvхий л салбарт чадварлаг байж чадах бололцоотой хvмvvсийн тоо. Эдгээр хvмvvс єєрийн тєлєвлєснєє амжилттай хэрэгжvvлдэг. Энд тэдний сэтгэлийн хат, эршvvд зан нь тод илэрнэ. Єєрийгєє хайрлахгvй хєдєлмєрлєж зvтгэдэг. Замд тулгарсан бэрхшээл нь саад болохгvй харин ч улам их ажиллах эрч хvч нэмэгддэг. Тэд харин хэрцгий байж чаддаг. Найз нєхдєє сонгохдоо нийгэмд эзлэж буй байр суурийг нь хардаг.

9
Єндєр боловсрол эзэмших чадвартай, соёлч боловсон, сэтгэлийн тэнхээтэй, уран бvтээл хийх эрмэлзэлтэй. Энэ тоо нь анхдагч шинийг сэдэгч, зохион бvтээгч, хєдєлмєрчдийн тоо. Эдгээр хvмvvсд шийдвэрлэгдэхгvй асуудал болгон єєрийхєє чадварыг мэдэх боломж олгодог. Эдний хувь заяа нь єєрийн хvсэл мєрєєдєл, авъяас чадварыг хэрхэн бvрэн дvvрэн нээснээс хамаарна.

2 comments

  1. tujaa · January 7, 2011

    yanztai taarch bna

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s