2011.01.03

Өнөөдөр би ер нь аз жаргалтай ч юм шиг сайхан байлаа, уг нь тийм сайхан юм энэ тэр бол болоогүй л дээ. Гэхдээ л инээд хүрээд инээгээл байлаа. Өдөр дунд хуруутайгаа хальт уулзалдаад, гол зорилго нь мань 2 өнгөрсөн 3 дахьд дэлгүүр хэсэхдээ би гэдэг хүн шал хэрэгцээгүй нэгэн юм авчихсан байснаа буцаахаар шийдээд, манай хуруу ч гэсэн авсан нэг юмаа солиулах гэж байсан гээд хамт явлаа гэж. Авах юмаа аваад, солих юмаа сольчихсон чинь гэдэс хонхолзоод хоол нэхээд эхэлдэг юм. Кибаб идээгүй удсан байна энэ тэр гээд ариад явж байсан болхоор дариу кибабаар ходоодоо баясгаад авсаан. Тэгээд л өдөр дуусчихсан, тун амархан, тун хурдан дуусаж байгаа юм шүү энэ өдөр хоног. Аргагүй л дээ орноосоо бараг өдрийн 2 болж байхад босч байгаа юм чинь ха ха. Манай дайсны цэрэг өвчтэй байгаа болохоор өдөр өнжүүлэхдээ явахгүй өдөржингөө надтай байлдаад өнжинө, сүүлийн үед хүмүүжээд унтаж байхад орж ирж орилж хашгирч олон юмаа чалчихгүй болохоор сэрүүлэггүй амьтан шиг нам унчихаад байгаа. Өвөл миний нойр бүр дэндүү их хүрээд байдаг юм, би ер урьд насандаа өвөл ичдэг амьтан байснаас гарцаагүй.

2 comments

  1. Casanovinna · January 4, 2011

    haha hoorhon yum bichhiin:DDD

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s