Дахиад ажил хийгээд өө

Өнөөдөр уг нь лаг хичээл номоо хийнээ гээл сүрхий байж байтал ажиллах уу гэхээр нь тэгье гээд дахиад нөгөө мөсөн хөндийдөө хэсэг зогсож байгаад ирлээ. Өнөөдөр уг нь гадаа их дулаахан сайхан байлаа, маргааш илүү дулаахан байх ёстой, өчигдөр метронд явж байхдаа хальт цаг агаар сонжоод амжсан юм. Өнөөдөр ажил дээр зүгээр зогсож байхаар гээд жоохон ном унштал, сэтгэл санаа сэргээд л дор нь цоглог болоод явчихаж байгаа юм л даа хэ хэ. Гэрлүүгээ харих замдаа өөртөө учиргүй итгэлтэй баагий дээгүүр хараад яваад байсан чинь хажуугаар зөрж байгаа хүмүүс энэ нэг юм чинь юун их зантай юм гэсэн харц чулуудаад инээд хүргээд ха ха. Ерөнхийдөө миний амьдралын бас нэгэн өдөр ийнхүү өрнөж ч амжилгүй дуусаж байна. Хичээл ороод ирэхээр хийх юм маань ихсээд, өдөр хоног маань үр бүтээлтэй өнгөрөх учир амьдрал арай амттай шимтэй, утгатай учиртай, уртавтар санагдах бизээ. Дээрээс нь нээх их удаан хүлээгэлгүй нар тэнгэрт удаан саатаад орчлон ертөнцийг өнгө гэрлээр тэтгэх цаг ирнэ гэж, нар гарнаа гэдэг чинь би гэдэг хүн утгаар нь амьдарнааа гэсэн үг шүү дээ ха ха.  

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s