Монгол хүн бол заавал үз

Монгол хүн бол заавал үз, заавал үз гэсэн сүрхий гарчигтай энэхүү бичлэгийг Би чинь монгол хүн шүү дээ гэж бодоод үзлээ. Их л нүр сүр болсон, их зүйлийг ойлгуулж ухааруулж Монголоо эх орноо гэх сэтгэл зүрхтэй байж харийн дайснуудаас эх орноо харамлаачээ гэж хэлж байна л даа.

Гэхдээ миний бодлоор хэдийгээр энэхүү Үг бүр үнэн ч, монгол улс маань өдрөөс өдөрт, жилээс жилд хөгжин дэвжиж л байгаа шүү дээ. Яагаад ийм хүнд хүчир дуу чарлуулж зүрх эмтэрч, сэтгэл сэвтмээр аймшигтай үгс ар араас нь цувуулах ёстой гэж. Бид сайн сайхныг нь харуулж, магтаж бахархаж илүү ихийг хийж бүтээх урам зориг өгч болно шүү дээ. Муу зүйлс ярьж, бодож, анхаарал хандуулах тусам улам л ихэснэ, улам л хүчирхэгжинэ. Монгол маань ийм байна гэж үзүүлэх тусам тэр хүнд хэцүү амьдрал дунд очиж ядарч зовж байхаар эндээ байж байя гээд харь орныг зорьсон элэг нэгтэн маань нүүрээ буруулж өөрийн амьдрал аз жаргал, ирээдүйгээ л бодоход хүрэх юун магад. Эх орон чинь сайхан болж байгаа, цэцэглэн хөгжиж байгаа шүү, та нараараа л дутаж байгаа шүү гэж яагаад үзүүлж болохгүй гэж. Монгол хүн бүрийн зүрхэнд эх орноо гэх халуун сэтгэл оршиж л байгаа, санагалзаж л байгаа, хайрлаж л байгаа.

Юмыг сайхнаар төсөөлж, гэрэл гэгээтэй талыг нь харж амьдрах нь илүү их аз жаргалыг авчирна шүү дээ. Битгий биелээсэй, ийм юм битгий болоосой гэсэн зүйл дээр анхаарал хандуулахын оронд хийж бүтээх зүйлээ, хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ ярьж, харж, үзэж, анхаарлаа хандуулж байвал хэзээ нэгэн цагт биелэх л болно. Санаж явбал бүтдэг сажилж явбал хүрдэг гэсэн үг байдаг шүү дээ.

За ер нь энэ бол миний л бодол байлаа, надаас өөрөөр бодож байгаа хүн байвал санал сэтгэгдлээ үлдээгээрэй. Сэтгэлээсээ ярилцъя, санаа бодлоо хуваалцъя. Хэнийг ч гэж ялгалгүй ярилцахдаа дуртай байх болно шүү.  Илүү ихийг бичье гэхээр дэндүү урт нуршсан юм уншихаас залхуу нь хүрэх байх гээд товч л биччихлээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s