Үргэлжлэл

Гэрийнхээ буудал дээр буутал ашгүй аз таарч автобус маань намайгаа хүлээгээд зогсож байнаа, метро удаан хүлээлгэсэн гээд овоо автобусыг минь бэлдчихсэн байх шив гээд хичнээн их баярлав. Хэдэн цаг болж байгааг харах гээд утсаа хартал цэнэг дуусаад унтарчихсан байдын, за энэ утасны хэрэг одоо гарах биш гээл томроод цүнхрүүгээ чулуудчихаад бууваа. Хар шөнөөр гэхүү хар үүрээр гэхүү, ямарч байсан нэг ширхэг хүн байтугай амьд амьтан ойр хавьд хөдлөхгүй байхаад жоохон айдас төрмөөр ч юм шиг санагдаад орцруугаа яарсан болоод алхах гэж үйл тамаа үзсэн. Арай гэж сажилсаар орцныхоо өмнө ирээд түлхүүрээ хайтал олддоггүй, байх ёстой газраа байхгүй байна гээд ганцаараа хашгирах нь холгүй байгаа юм чинь. Уг нь орцны хаалга хаяа онгорхой байж байдаг юмсан гэж бодоод таттал түгжээтэй. Хамаг юмаа нэгжтэл ашгүй түлрүүрээ олвоо, гэтэл тэнэг хаалга чинь онгойдоггүй. Бүр гайхаад барахгүй хэд хэдэн удаа түлхүүрээ шургуйлж үзээд, за өнгөрсөн гадаа хонохнээ гэж л хамгийн түрүүнд толгойнд орж ирж байгаа юм чинь. Аз болоход манайх нэг давхарт, цонх руугаа цас бөөрөнхийлж шидэх гэтэл гайтай цасных нь ямар ааш нь хөдөлж, яаж хувирахаараа бөөрөнхийлж болохоо байчихсан юм бутраад болдоггүй. Тэгээд хөл өвдөж байгаагаа ч тоохоо болиод хатуу, нягтраад хөлдсөн цасны эрэлд гарваа. Овоо хэдийг олоод шидтэл сэрж байгаа амьтан алгаа, дахиад хэдийг зөөж авчираад шидтэл бас л байдаггүй. Одоо яах вэ гэсэн юм бодоод эргэтэл ээж орцны хаалганы цаана аймар нойрмог үс энэ тэр нь өрвийж сөрвийчихсөн зогсож байдын. Бүр зүрх амаар гартал айсан ха ха.

Ингэж нэг гэртээ орж дулаан хөнжилдөө шургасан даа, хамгийн зовиуртай байсан юм нь чих дүнгэнээд ха ха. Хэт чанга хөгжимд удаан байхдаа мэдрээгүй юм байгаа биз, нам гүмд чих хичнээн дүнгэнэв. Ямарч байсан өчигдөр их хөгжилтэй, бүтэлгүйтэлтэй байлаа. Нэг хэсэгтэй Night Club орох хүсэлгүй болтлоо хөгжилдөж авлаа, одоо харин хичээл номондоо анхаарал хандуулах цаг ирж байна.

Зурагнууд, Казановиннагийн блогоос

2 comments

  1. Anubella · January 9, 2011

    haha chi min ih zowjee balain chih gesnees neeree uchigdriih hamgiin udaan dvngenelt bsn bhaa miniih bas aimar ih dvngnesen terendee diildeed nam

    • gozziplady · January 9, 2011

      ha ha harin thh ih zowson, ghde zowlon maani ch gsn nice hogjilteil bsn.
      bi bas deren dr tolgoi tawial nam

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s