Анорекси

Twiggy, Sienna Miller, Cate Moss… Тэд бол дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн гоо сайхны үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд билээ. Яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр хоёр сая гаруй эмэгтэйчүүд ямар ч илүүдэл жингүй гуалиг туранхай болох хүсэлдээ хэт автсанаас анорекси буюу хоол хүлээн авах чадваргүй болох аймшигт өвчнөөр шаналж байгаа аж. Хувцас загварын бизнес л залуу бүсгүйчүүдийг энэ өвчнөөр өвдөх үндэс суурийг тавьж өгч байна хэмээн эмч, сэтгэл зүйчид буруушааж байна. Загвар өмсөгч нарыг үхэлд хүргэсэн гэх ял сонсох шахаад байгаа хувцас загварын аж үйлдвэрлэл ч одоогийн баримталж байгаа гоо сайхны шалгуур хэмжүүрээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.

 Anor

Armani-ийн загварын ордны од Ana Carolina Reston турж эцэн туйлдаа хүрч нас бараад багагүй хугацаа өнгөрлөө. Анорексигээс болоод түүний бөөр нь огтоос ажиллагаагүй болсон байжээ. Тэрээр 21 настай байсан аж. Улаан лооль, алимаар л хооллодог байсан Ana 174 сантиметр өндөртэй мөртлөө дөнгөж 40 хүрэхтэй үгүйтэй килограмм жинтэй байв. Дараа нь Montivideo хотноо болсон загварын долоо хоногийн үеэр 22 настай Уругвайн супермодель Luisel Ramos тайзан дээр загвараа үзүүлж байхдаа бие нь гэнэт муудан нас барлаа. Гэрчүүдийн ярьж байгаагаар бол Luisel тайзан дээр гарахынхаа өмнө салатны навч идэж, diet Coca Cola л уужээ. Анорексигээр саяхан нас барсан 19 настай Sofia Mazurek гэх охины гэр бүлийнхэн загвар өмсөгч, дуучин

Victoria Beckham, жүжигчин Keira Knigtley хоёрыг хүүхдийнхээ үхэлд буруутган шүүхэд хүртэл өгчээ. Тэднээс л болж охин нь өөрийгөө бүдүүн гэж голж турах оролдлого шаргуу хийх болсон гэнэ. Хэдийгээр охины эцэг, эх шүүх оддыг буруутгаж чадахгүй гэдгийг сайн мэдэж байгаа ч тайз, дэлгэцийн оддыг тахин шүтэж тэдэн шиг л болохыг хүсч мөрөөдөн хүмүүжиж буй сая сая охидод өөрийнх нь охинд тохиолдсон шиг азгүй явдал бүү болоосой гэсэндээ олны анхаарлыг татахыг хүссэн аж.

Байдал улам бүр дордсоор…

Загварын тайзан дээр алхах өгзөг хөхгүй шахам, нарийхан хөл, гартай моделиуд сайхан харагддаг уу? Тэдэн шиг болохын тулд залуу бүсгүйчүүд хоол ундаа огцом сойдог. Ингэснээр бие организмын өөхөн давхарга, булчингийн эд эсүүд эвдэрч хагас өлсгөлөнгийн байдалтай байснаар сэтгэл зүй өөрийн эрхгүй стресст дарлагдаж уур уцаартай болдог байна. Сарын тэмдэг тогтворгүй болж тасалдан, бодисын солилцоо ч өөрчлөгдөж эхэлдэг. Түүгээр ч зогсохгүй ой ухаан эрс муудаж мартамхай болно. Бие организмд гемоглобин дутагдаж эхэлнэ. Туранхай эцэнхий байхаар биеийн эсэргүүцэл суларч бүр ямар ч эсэргүүцэлгүй болно. Ямар ч эсэргүүцэл дархлаагүй бие махбодь өвчнүүдийг тосоод л авна. Анорексигээс болж сэтгэлийн гүн дарамт шаналгаанд орох нь элбэг. Үүнээс үүдэн залуу эмэгтэйчүүд амиа хорлохыг оролдох нь их. Аймшигтай зураглал байгаа биз дээ!

Гэнээ, ямар аймар юм бэ. Гэхдээ охин нь тийм боллоо гээд хэн нэгнийг буруутгах эрх тэдэнд байхгүй гэж би бодож байна. Буруутгамаар байвал өөрсдийгөө буруутгах хэрэгтэй шд, хажууд нь байж нүдээрээ харцгааж байж охиноо тийм байдалд хүртэл нь арга хэмжээ авч чадаагүй байгаа нь өөрсдийнх нь л буруу. Миний хэлэх гэсэн үг бол: энэ өвчин зөвхөн тухайн хүний өөрийнх нь ухамсраас 100 хувь шалтгаалж байхад өрөөл бусдыг буруутгах нь тэнэг хэрэг.

2 comments

  1. Anubella · January 10, 2011

    naadah chin gantshan ooriin uhamsraas boldoggumaaa oor zunduu shaltgaan bdiin jazzas sain asuugarai essaygee nadah deer chin undeslen bichij bga

  2. gozziplady · January 10, 2011

    hehe, bi sn medehgvi ch ooroo l tenegtej hol unda hasagvi bol anoreksi boloh vndes tawigdahgvil bsn gj vzej bn l da

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s