Өвөл

Энд нэг л өөр, чимээ анир ч үгүй

Исгэрэх салхи нь хүртэл хаалга цонх тогшихгүй

Эрин цагийн давалгаа намжаа юм уу гэлтэй

Энэ л өвлийн симфони ямархан дуу аялна вэ

Дурайсан алсаас цас будран будран унана

Дугариг сарны зүгээс оддыг түүж ирнэ

Дулаан галын дэргэд дурлалын мөртүүд хургана

Доголон гуниг үргээж хайрын шүлэг ирнэ

     Шүлэгтэй өвөл, дурлалтай өвөл

Цас имрэх үүлс нь мөнгөн дэлбэс урлаад

Цагаан бороо мэт цэцэгсийн үрийг цацахад

Цаг цагийн мөчлөгт өвөл нь зуныг хүлээнэ

Цанатай цонхны наана чамайг л би хүлээнэ

Гацуураа сахисан охин хорин нас хүрснийг

Ганцхан хоромд хувирах хүсэл минь чи сануулав уу

Гадаа хаялах цаснаас чихэр амтагдахгүйн үнэнийг

Ганган цэцгийн баглаа ширээн дээрээс шивнэв үү

Шүлэгтэй өвөл, гунигтай өвөл

Үнэн хийгээд худал бие биедээ нуугдана

Өдөр шөнө хоёр бие биесээ  хайна

Үзгэн доороос харин шүлгийн мөртүүд урсана

Өрөөн дотуур тэгээд эрвээхэй болон ниснэ

Хэн нэгэн хүний хэлэхээр завдсан үг шиг

Хэтэрхий амгалан энд намуухан симфони эгшиглэнэ

Шүхэр цасан хайлж шүүдэр болохыг мөрөөдөөд

Шүлэг бичсэн үзэг цэнхэр туяа татуулна

       Шүлэгтэй өвөл, мөрөөдлийн өвөл

Мөнгөн өвөл тольдож, одод хатгасан нөмрөгөөр

Моддын мөчир хучих тийм нэгэн агшинд

Шинэхэн шүлэг төрж үгийн хэлхээ холбоход

Шүлэг тэрлэсэн тэндээс цагаан туяа татуулна

Шүлэгтэй өвөл, миний өвөл

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s