2011.01.12

 

Өнөөдрийн хувьд блогдох жоохон зав чөлөө багатай байлаа, эмнэлэг гэж яваад өдөр өнгөрчихсөн хэ хэ. Миний нойр гээч гуай солигдчихоод мэдрэлээр минь наадах шиг болж байнаа. Өдөр шөнийг ялгаж салгаж, унтах цагтаа унтаж сэрэх цагтаа сэрж баймаар байх юм, өглөө сэрүүлэг дуугарах үеэр ор минь ямар сайхан дулаахан, зөөлхөн, тухтай, салмааргүй санагдана гээч. За тэгээд орой унтах гэхээр нэг л болж өгөхгүй хэт зөөлхөн, хаашаа ч харж яаж ч хөрвөөсөн унтаж болохгүй толгой тархинд мянга мянган бодол ар араасаа цурваад хүн утнуулнаал гонж ха ха.

Харин маргааш тун эрт хичээлтэй учраас яадаг ч байсан унтаж далд орохгүй бол яавч болшгүйнээ, хана мөргөж ухаан алдаад ч болов унтах хэрэгтэй байна. Бүгдээрэй сайхан амраарай, энэ шөнө намайг зүүдлэх хэрэггүй шүү гэж сануулах нь зүйтэй байх. Учир нь би яг одоогийн байдлаар байдгаараа арзайгаад, муухай царайлаад орлуугаа мөлхөж байна, гай болж зүүдэнд чинь орвол надаас айгаад хар дарна биз вахахахахахахахаха. За за битгий итгэчихээрэй, наргиж байна шүү

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s