First Love

Атгийн чинээ зүрх минь анх удаа хүчтэйгээр цохилно
Аав ээжээсээ өөр хүн бодож байгаагүй энэ сэтгэлд минь
Алтан наран мандаж аз жаргалын үр үндэс тарин
Анхны минь хайр болж алдрайхан чи минь наддаа ирсэн


Уран үгээ наддаа шивнэж
Улаан сарнай гарт минь атгуулсан
Бидний хайрын бэлэг тэмдэг энэхэн сарнай
Бүхнээс үнэтэй миний хайрын цэцэг

Хайр гэдэгийн утга учрыг ойлгоогүй байсан ч
Хайрлуулахын үнэ цэнийг энэхэн сэтгэлээрээ мэдэрлээ
Хорвоо дэлхий хязгаартай гэдэгийг мэдэх болов ч
Хайр дурлалын ертөнцийг агуу уудам гэж мэдсэнгүй

Гарыг чинь атган алхаж сандран би догдолохдоо
Гацан байж чамдаа хайртай гэдэгээ шивнэсэн
Гадуур цугтай зугааланхан явахад
Гэмгүй сэтгэлдээ баярын гал асаатай

Энэ л хайрын шинж тэмдэг байсан юм байлгүй
Энэ л миний анхны хайрын дурсамж юм байлгүй
Ээжээ ааваасаа нуу нь байж чамтайгаа үерхэсэн
Эргээд харахад хоёр балчир хүүхдийн шохоорхол байж дээ

Хүнээс харамлаж нууж явсан зүрхээ чамдаа өгсөн
Хорвоогийн хамгийн сайхан бэлэг чамаасаа би авсан
Дурсамж бүхнээ би хадгалж нандигнан явна
Дурлалын замруу хөтлөж оруулсан чамайгаа үүрд санана

Дэндүү гэнэн байж дээ хоёулаа тэр үед
Дэлхийг хамтдаа туулна гэж боддог байж дээ
Үг үсгийн алдаа гарган байж анхныхаа захиаг бичсэн
Үргэлж чамдаа хайртай гэж захианыхаа төгсгөлд бичсэн

Ичсэн ээж минь чиний захиаг олоод уншхад нь
Ийм л гэнэн байсан юм миний гэмгүй сэтгэл
Нүдээ анин чамайгаа анх удаа сэмхэн үнссэн
Нүүр улаан хоёулаа биесээсээ ичиж байсан

Найз охин найз банди гэж дуудуулж явах нь жаргал байсан
Насан туршад минь боддогдох дурсамж юм энэ
Анхны бүхэн мартагдашгүй сайхан байдаг
Анхны хайраас илүү ариун хайр үгүй юм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s