Миний Монголоо

Хорин нэгдүгээр зуунд ховордсон
Хүндэт нөхөрлөхөөр зохих миний андууд
Үеийн залуусаас сондгойрон ялгарах
Үхтэл орших миний Үндсэрхэг үзэл.

Түмэн зуунаар эх орныг минь тэжээсэн
Тал дүүрэн бэлчих миний Монголын мал сүрэг
Тэнэгэр Монголоос минь өөр хаана ч байхгүй
Танан цагаан өнгөтэй миний Монголын орд өргөө

Оонын зоо шиг танхилхан биетэй
Орчлонг өөртөө сөгдүүлсэн миний Монголын гоо охид
Хүч бяраараа дэлхийг өөртөө мөргүүлсэн
Хүдэр чийрэг биетэй миний Монголын зоригт хөвгүүд ээ!

Нарт ертөнцөд хаана ч байхгүй миний Монголын соёл
Найрал хөгжмийн сүрлэг Оркестир
Найруулж тавьж дөнгөхгүй миний Монголын уртын дуу

Мандах нарнаас жаргах саран хүртэл
Мандан бадарч явсан миний монголын өвөг дээдэс
Морин төвөргөөнөөр дэлхийн цээжинд бичсэн
Мятрашгүй цадигтай миний монголын түүх

Уудам энэ азийн ямарч үндэстэнд байхгүй
Уйлж дуулж сурсан миний монгол эх
Буурал европийн соёл иргэншилд байхгүй
Бие ухааныг нь тулдаг миний босоо бичиг

Түмэн ардыг түшигтэн захирсан
Тулгар их заяатай миний Монголын төр улс
Туулж барашгүй зовлон цөхөрсөн ч
Тэмцэж босдог миний Монголын ард түмэээн!

Хомхой сэтгэлтэй харийн дайсан
Халдаж ирж үл чадах миний Монголын дархан хил
Үеийн үед үр ачдаа өвлүүлсэн
Үнэлж барашгүй үнэтэй миний Монголын баялаг аа.

Хөрст алтан дэлхийн хаанаас ч харахгүй миний ХөХ Тэнгэр ээ

Сохрын газар сохор биш, нүдтэй байхыг хүснээ
Доголонгын газар доголон биш, хөлтэй байхыг хүснэ ээ
Хөрс шороо газар нутагтай эзэн нь байхыг хүснэ ээ
Хэлсэн ангаа тангарагтаа үнэнч байхыг хүснэ ээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s