Ходоодыг минь дурандчихлаа

Ходоодоо дурандуулж үзсэн хүн байна уу???? Аймар муухай тэ???? хэ хэ

Өнөөдөр өглөө 08.00д эмчийн цагтай гээд их л эрт 06.30 гэж босоод яаааааг сайхан тааруулаад явтал замдаа нэг буудал дээр вагон шиг юм 22мин хүлээгээд эмнэлэг дээрээ бүр 30мин хоцорч очдог юмдаа. Гэхдээ яагаад ч юм огтхон ч уур хүрч, сандарч яарахгүй, зүгээр л дуу сонсоод зогсоод байлаа. Хэрэв монголд байсан бол бачимдаад, боож үхэж босож харайна гэдэг нь болж байх байсан байхдаа гэсэн шиг юм бодоод, яагаад ер нь ийм тайван байна вэ гэдгээ эгрэцүүлтэл зөвхөн Би ч биш надтай хамт ажил хичээл, уулзалт симнариасаа хоцроод зогсож байгаа бусад хүмүүс ч мөн адил нам тайван, ном сонингоо уншаад, дуу хөгжмөө сонсоод ажиг ч үгүй байгааг ажиглалаа. Ийм байдалд байгаа хүн нь зөвхөн би биш болохоор ч тэрүү санаа амар, уур уцаар минь хүрэхгүй гөлийгөөд л зогсоод байлаа, ер нь тайван амгалан шведүүдийн зан надад төлөвшиж эхэлж байгааа мэт санагдлаа.

Ямарч байсан 30мин хоцорсон ч яваад очтол, намайг хүлээгээд сууж бай гэж байнаа. Хажууд нэг муслим шашинтай толгойгоо боосон ахимаг насны авгай (надруу их муухай хараал), цагаан толгойлсон нилээд хөгшин швед өвгөн 2 мөн адил өөр өөрсдийн ээлжийг хүлээн сууна. удаа ч үгүй эмэгтэйн ээлж ирж, цэнхэр халаадтай сувьлагч орох өрөөг нь заан дагуулаад оров оо. Би ч сэтгүүл эргүүлсэн болоод хэсэг сууж байгаад толгой өндийтөл нөгөө эмэгтэй чинь хөл дээрээ ч тогтож чадахгүй юу ч сонсохгүй байгаа мэт эмч сувьлагч нараар түшүүлсээр гарч ирэхэд нь миний бүр зүрх зогсож амьсгаа түгжирэх шиг л болчихдог юм. Би бас ийм царайтай юм гарч ирэх юм биш байгаа гэсэн бодол төрвүү үгүй юу гараад зугтаачихмаар санагдаад яахаа мэдэхгүй амьтан өвгөнлүү хартал өвгөн бас надруу харж байнаа. Гэтэл өөр өрөөнөөс бас нэгэн сувьлагч гарч ирэн өвгөний нэрийг дуудах  нь тэр, хөөрхий минь надаас түрүүлж тамын хаалгаа татахдаа намайг авраач гэсэн маягтай харц надруу чулуудчихаж байгаа юмаа. Би гэдэг чононоос айсан туулай шиг юм өөрийгөө яаааааая гэж байхад юун таныг аврах гэсэн царай гаргаад ганцаар сууж үлдэхдээ ёооооооо бурхан минь хар мянган юм бодогдоод зүрх савлаж гарсан.

Тун удахгүй үргэлжлэлийг нь бичнээ, өнөөдөртөө аймар их ядарч байна. Их хүнд өдөр байлаа

3 comments

  1. tujaa · January 30, 2011

    yeah i know… its a hellish process… one just wishes that… it lasts only few seconds or even dreams that it stops after only 2 seconds or so… feels like ” i can’t bear this anymore” … can’t cry, sing… or yell… just rolling the eye in frantic scared manner maybe haha

    • gozziplady · February 2, 2011

      ha ha u r like a girl!!!

      • tulga · February 2, 2011

        i bet u agree with me.. haha

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s