Ходоодыг минь дурандчихлаа

Өвгөн орсны дараа би ч хэзээ миний там эхлэх бол гэж хэсэг түгшүүр зарлаад, сууж чадахгүй босоод зогсож байлаа. Өндөр, туранхайдуу үс нь сааралтаад эхэлчихсэн нилээд ахимаг настай таамаглавал 55 орчим, их л найрсаг сувьлагч инээсээр гарч ирэн хэл амаа ээрүүлэн байж Азжаргал гэж хазгай муруй дуудаж байнаа. Би ч гаднаа худлаа инээсэн болчихоод, ёооооо одоо би яаанааа хаашаа харж үхэж далд орох вэ гээл бөөөөн стрэсссс ха ха. Өрөөнд нь орлоо хувцас энэ тэрээ тавьчих гээл учиргүйл хайлсан тугалага шиг сувьлагч нэг ширхэг байнуу даа гээд бодоод амжчихсаан бас. Аймшигт ажиллагаа гүйцэтгэх орлуугаа заахад нь хөл шалтайгаа наалдчихаасай гэх мэтийн тэнэг бацаан шиг юм мөрөөдөөд зогсож байнаа хөөрхий амьтан. Бие маань сувьлагчийн хэлснийг үг дуугүй л гүйцэтгээд байх юм, гэтэл доторх хүн маань амь наана там цаана гээд иишээ ч нэг  тийшээ ч нэг хашгираад гүйж байсан байхөө. Бие сэтгэл минь 2доод нэг нэгнээсээ саланга болчихсон, яах ийхийн зуургүйл эмч гуай мишээгээл ороод ирэх нь тэр. За тэгээл наашаа ч үгүй цаашаа ч үгүй эмчийн өмнө малийгаад, утга учиргүй бөөн асуултанд нь хариулаад зөвлөгөөг нь сонсоод дуусав уу үгүй юу нөгөөх 2 чинь өмссөн зүүсэн, үс гэзэг, нүүр нүд, нуруу туруу гээд магтаж сайшааж болох юу л байна тэнгэрт тултал магтаад эхэлдэг юм. Би бүр гайхаад энэ чинь юу болоод байнаа, ходоодыг минь дуранхдах гэж байна уу? гоо сайхан шалгаруулах гэж байна гэсэн асуултын тэмдэг царайлах нь тэр. Хэ хэ цаад 2 чинь өвчтнүүдээ хошгоруулаад сурчихсан юм байна лээ, баахан магтаалын үг урсгаж байгаал орон дээр хэвтүүлээл нөгөө гамшгийн шаланкаа орчин үед ашиглаж байгаа хамгийн нарийн нь энэ тэр гэх мэтээр учиргүй магтаал, чамд ямар байхыг бид ойлгож байна, аль болох тайван байж чөлөөтэй амьсгалаарай гэж хичнээн ч их захив. Даанч тэр захиасыг нь биелүүлэхэд тун бэрх байсан ч аль болох хурдан л дуусгая гэж бодвол тайван байж амьсгалах нь чухал юм байналээ. Тэнд хэвтэж байгаа хүн үнэхээр өрөвдмөөр харагддаг байхаа гэж бодсон, дууссны дараа өөрийгөө хичнээн өрөвдөлтэй харагдаж байсан болоо гэж их бодсон хэ хэ. ШҮЛС, НУЛИМС, НУС нь өөрийн мэдэлгүй зэрэг зэрэг урсаад хөөрхий дөө Симона минь ингэж зовох гэж хэн ч харсан өр нь өвдөх байсан даа ХА ХА,.,.,.,.,.

Гараа нугалсан байрлалтайгаар ходоод гэдэстэйгээ ойрхон наалдуулсхийгээд тавьдаг юм, би тэгж тавихаар айгаад байдын ха ха. Миний гэдсэн дотор нээээх муухай гадны биет дураараа нааш цаанаа гулгаад нээх муухай ядаж байхад гаранд тэр нь мэдрэгдэхээр бүүүүр аймшигтай мэдрэмж төрдийн. Яг л миний бие биш болж байгаа юм шиг… төсөөлөөд үз дээ гэдсэн дотор чинь юм яваал… тэгээл огиулахаар амаа хааж чадахгүй нулимс өрөдөлтэй нь аргагүй ар араасаа бөмбөрөөл урсаад байна. Тэр хугацаанд толгойнд бол хар мянган бодол орж гарна шүү дээ. Муухай шүү муухай……..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s