2011.02.03

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу??? хэ хэ өнөөдөр чинь цагаан сарын шинийн нэгэн юм байна шүү дээ, гэтэл манай энд, ядангуяа манай гэр хавиар, тэр дундаа надаар бол энэ сүртэй баярын уур амьсгал хумсын төдий ч алга даа гэж. Сэтгэлийг минь баясгаж байгаа ганц зүйл гэвэл орчлон ертөнц өнгө гэрлээээээээрээн чимэж, урин дулааныг дуудаж байна.

Уг нь Анури маань хамт нэг хөөрхөн охинтой уулзъя гэсэн боловч хичээл ном, шалгалт шүүлэг гээд яах ч аргагүй номын дуугаа сонсохгүй бол алдас болох гээд байна өө. Дээрээс нь миний өрөө гэж хөл толгой нь алдагдсан хаана юу байгаа нь мэдэгдэхгүй нохой гахайн оромжноос өөрцгүй 4 хана надад туслаач гээд аврал эрээд байж байгаа цаана чинь. Өглөө гарах гэж би бүр хамаг юмаа энд тэндээс түүн тамаа үзэж байна, хаана хийлээ алинд нь байгаа билээ гээл манараад зогсчихноо. Олигтой тавьлага энэ тэр гээд байх юм одоохондоо авч амжаагүй, угаасаа авна гэсэн бодол ч алга. Учир нь 2 юмуу 3 сарын дараа дахиад нүүнэ, нэг мөсөн удаан байх гэртээ орохоороо өрөөндөө тохирсон тавьлагаа сонгоно доо. Гэхдээ л түр ч гэсэн тухгүй байж яавч чадахгүй юм чинь хальт хэдэн хэрэгцээний юм хайж эхэлж байгаа.

За өөр ч нээх дуулгах зүйл одоогоор алга. Та бүхэн САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s